УБ 11°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
ТОЙМ: Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аваргаар Өмнөд Солонгосын шигшээ баг тодорлоо
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / ТОЙМ: Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аваргаар Өмнөд Солонгосын шигшээ баг тодорлоо

ТОЙМ: Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аваргаар Өмнөд Солонгосын шигшээ баг тодорлоо

Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор
2026.08.09 · 5 унших · — үзсэн

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний шийдвэрлэх тоглолтууд өнөөдөр АСА Аренад болж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорлоо.

Тэмцээний тав дахь буюу сүүлийн өдөр хүрэл медалийн төлөө Монгол Улс болон БНХАУ-ын шигшээ баг, аваргын төлөө Өмнөд Солонгос болон Япон улсын шигшээ багууд учраа таарсан юм.

Медалийн тоглолтуудаас өмнө Хонгконг болон Тайванийн шигшээ баг 5-р байрын төлөө тоглосон бөгөөд 0:3 (24:26, 22:25, 19:25) харьцаатайгаар Тайванийн шигшээ баг ялалт байгууллаа.

fin-5.jpgfin-3.jpg

Хүрэл медалийн төлөөх тоглолтод Монгол Улсын Үндэсний шигшээ баг 3:1 (25:16, 25:22, 19:25, 25:23) харьцаатайгаар БНХАУ-ын шигшээ багийг буулган авч, Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн эзэн боллоо. 

Монгол Улсын Үндэсний шигшээ баг тус тэмцээнээс анхны медалиа хүртсэн түүхэн амжилт үзүүлж байна. Манай эрэгтэй шигшээ багийн тамирчид өмнө нь 1998, 2015, 2017 онуудад дөрөвдүгээр байрт шалгарч байсан юм.

Үргэлжлүүлэн 19:30 цагаас тэмцээний аваргын төлөө Өмнөд Солонгос болон Япон улсын шигшээ багууд талбайд гарч, шийдвэрлэх тоглолтыг хийсэн юм. 

fin.jpg
cover.jpg

Тус тоглолтод Өмнөд Солонгос улсын шигшээ баг 3:1 (40:38, 25:17, 23:25, 25:22) харьцаатай ялалт байгуулснаар энэ жилийн Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний аварга болсон юм. Харин Япон улсын шигшээ баг энэ жилийн Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийг хүртлээ.

Тэмцээний медальтнууд

  • Аварга: Өмнөд Солонгос улсын шигшээ баг
  • Мөнгөн медаль: Япон улсын шигшээ баг
  • Хүрэл медаль: Монгол Улсын шигшээ баг

Ийнхүү 5 өдрийн турш үргэлжилсэн Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, бүсийн шилдэг багууд Улаанбаатар хотноо өрсөлдөн аваргуудаа тодрууллаа.

ыжау.jpg
жжуж.jpg
жаж.jpg
fб.jpg
fin-1.jpg
fin-4.jpg
Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.