УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Юнител групп Kidult-тай хамтран “MMVI” коллекцоо танилцууллаа 
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Юнител групп Kidult-тай хамтран “MMVI” коллекцоо танилцууллаа 

Юнител групп Kidult-тай хамтран “MMVI” коллекцоо танилцууллаа 

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2025.10.20 · 3 унших

Юнител групп Kidult брэндтэй хамтран ажилчдынхаа үнэт зүйлс, дотоод итгэл үнэмшлийг илэрхийлэх зорилготой “MMVI” нэртэй мерч коллекцоо албан ёсоор танилцууллаа. Бүтээгдэхүүнүүд энэ сарын 20-ноос худалдаанд гарч эхлэх юм. Судалгаагаар мерч коллекц ажилтнуудын хамтын уур амьсгал, итгэлцэл, урам зориг, багийн эв нэгдлийг нэмэгдүүлдэг. Мөн “CustomTeamGears”-ийн 2025 оны судалгаанд дурдсанаар компанийн брэндийн танигдалт болон гадаад харилцааны соёлыг 30-40 хувиар нэмдэг ажээ. 

Энэхүү коллекц нь нийт долоон төрлийн бүтээгдэхүүнээс бүрдэж, тус бүр нь өөрийн өнгө аясаар Юнителийн соёл, залуусын эрч хүч, өөрийнхөөрөө байх эрх чөлөөг илэрхийлж буй юм. 

Frame 2085663929.png

“Өөрийнхөөрөө байх эрх чөлөө” - Юнителийн философи 

Юнител групп ажилтнууддаа ажлын байран дээр ч өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломжтой орчныг бүрдүүлэхийг зорьж ирсэн. “MMVI” нь энэ үнэт зүйлсийг хувцас, хэрэглэлээр дамжуулан бодитоор харуулж буй санаачилга юм. Чухал хурал, уулзалтад баригдмал хувцас биш өөрийн хэв маягт тохирсон чөлөөт хувцсаа өмсөх боломжтой эрх чөлөөг тус цуглуулга илэрхийлж байна.  

Frame 2085663947.pngFrame 2085663948.pngКоллекцийн нэр “MMVI” нь Юнителийн үүсгэн байгуулагдсан он болох 2006 оны ром тоо бөгөөд энэ нь байгууллагын эхлэл, философи, өнгө аясыг илэрхийлж буй. Түүнчлэн өөрийн өнгө, итгэл үнэмшлээ ажил, амьдралдаа илэрхийлж, бүтээлч байдлаар амьдрах урам зоригийг бэлгэдэж байгаа аж. 

Frame 2085663949.pngKidult брэндийн минимал загвар болон Юнителийн нэгдмэл философи хослолоос “MMVI” цуглуулга төрсөн билээ. Өдөр тутмын өмсгөлд тохирсон, ажилчдын тав тух, стиль, залуусын эрч хүчийг шингээсэн эдгээр бүтээгдэхүүн нь зөвхөн дүр төрх бус багийн уур амьсгал, хамтын бахархлыг илтгэх зорилготой. 

Frame 2085663953.png

Олон улсын чиг хандлага: Технологи ба загварын огтлолцол 

Технологийн компаниуд мерч коллекц гаргах нь сүүлийн жилүүдэд дэлхий даяар компанийн соёлыг хүчирхэгжүүлэх шинэ хэлбэр болон дэлгэрч буй юм. Энэ нь байгууллагуудын дотоод уур амьсгал, брэндийн итгэл үнэмшил, багийн нэгдмэл байдлыг хувцас, дизайн, бүтээгдэхүүнээр дамжуулан илэрхийлэх шинэ арга болжээ. 

Frame 2085663952.png

Apple × Hermès 

Apple болон Hermès-ийн хамтран гаргасан Apple Watch Hermès загвар нь технологи ба загварын салбарыг нэгтгэсэн томоохон тохиолдлын нэг юм. Энэхүү хамтын ажиллагаа нь премиум технологи болон загварын философийн хослолыг бий болгож, хэрэглэгчдийн дунд брэндийн үнэ цэнийг дахин тодорхойлсон билээ. 

Google × Levi’s  

Google-ийн ATAP лаборатори болон Levi’s хамтран Commuter Trucker Jacket нэртэй ухаалаг хүрмийг гаргасан нь “fashion meets function” хэмээх ойлголтыг бодитоор харуулсан жишээ юм. Хүрэмд ухаалаг мэдрэгч, Bluetooth удирдлага суурилуулснаар хэрэглэгчид утсаа гар хүрэлгүй хянах боломжтой болсон. 

Casetify × Art World  

Casetify брэнд урлагийн музей, уран бүтээлчидтэй хамтран утасны чимэглэл, кэйсүүдээ соёлын бэлгэдэл болгон хувиргаж байв. Энэ нь хэрэглэгчдэд зүгээр нэг бүтээгдэхүүн биш, өөрийн үзэл бодлыг илэрхийлэх хэрэгсэл болсноороо онцлог байжээ. 

Технологийн эрин үед брэнд ба ажилтан хоёрын харилцаа байгууллагын хүрээнээс давж амьдралын хэв маягт шингэх болжээ. “MMVI” бол ажилтнуудын итгэл, Юнителийн өнгө, ирээдүйн дүр төрхийн нэгдэл юм. 

Frame 2085663951.png

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.