УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Нийслэлийн 9 дүүргийн 14 байршилд буй сүлд модны гэрлийг өнөөдөр орой 19:00 цагт нэгэн зэрэг асаана
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Нийслэлийн 9 дүүргийн 14 байршилд буй сүлд модны гэрлийг өнөөдөр орой 19:00 цагт нэгэн зэрэг асаана

Нийслэлийн 9 дүүргийн 14 байршилд буй сүлд модны гэрлийг өнөөдөр орой 19:00 цагт нэгэн зэрэг асаана

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2025.12.10 · 2 унших

Дэлхийн олон оронд шинэ жилийн баярыг угтан, улсынхаа төв цэгт сүндэрлэх гацуур модныхоо гэрлийг хамтдаа асаадаг уламжлал бий. Үүнтэй адил манай улс ч гэсэн 2011 оноос хойш төв талбайдаа зассан сүлд модны гэрлийг хамтдаа асаадаг болсон билээ. 

Тэгвэл өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны 19:00 цагт нийслэлийн 9 дүүргийн 14 байршилд буй сүлд модны гэрлийг зэрэг асаах юм. 

Нийслэлийн төв талбайд зассан сүлд модны хувьд 22 метр өндөртэй, 12 диаметр өргөнтэй, 800 орчим шилмүүстэй бөгөөд тус модыг 2017 оноос хойш засаж байгаа ажээ. 

Сүлд модны гэрэл асаах байршлууд:

Чингэлтэй дүүрэг:  1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 

5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай

Баянгол дүүрэг:  15 дугаар хороо, Байгаль эх цогцолборт

Баянзүрх дүүрэг:  4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талын Хөлбөмбөгийн талбай

4 дүгээр хороо, Жуковын талбай

Багануур дүүрэг: 1 дүгээр хороо, Нацагдоржийн талбай буюу төв талбай 

4 дүгээр хорооны төв талбай

Багахангай дүүрэг:  1 дүгээр хороо, Төв талбай

Налайх дүүрэг:  2 дугаар хороо, Соёлын ордны урд талбай

Сүхбаатар дүүрэг:  4 дүгээр хороо, Цэрэндоржийн гудамж

Сонгинохайрхан дүүрэг: 5 дугаар хороо, Улсын хүүхэд залуучуудын театрын гадна талбай

12 дугаар хороо, Саппоро төвийн урд талбай

Хан-Уул дүүрэг:  2 дугаар хороо, Ажилчны алдар талбай

21 дүгээр хороо, Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэнгийн сүлд мод.

Эх сурвалж:  НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.