УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Монгол Улсад 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн хэмжээний тэмцээнүүд зохион байгуулагдана
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Монгол Улсад 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн хэмжээний тэмцээнүүд зохион байгуулагдана

Монгол Улсад 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн хэмжээний тэмцээнүүд зохион байгуулагдана

Posted
Posted
Team · Posted
2025.06.03 · 3 унших

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн нэр хүндтэй гурван тэмцээн зургаадугаар сард нэг дор зохион байгуулагдах гэж байна. Тодруулбал, зургаадугаар сарын 18,19-ний өдөр “FIBA 3x3 Women's Series – Ulaanbaatar 2025”, зургаадугаар сарын 20,21-ны өдөр “FIBA 3x3 World Tour – Ulaanbaatar Masters”, зургаадугаар сарын 23-29-ний хооронд “FIBA 3x3 World Cup 2025” тус тус зохиогдоно. 

Дэлхийн нэр хүндтэй гурван тэмцээнийг нэгэн зэрэг эх орондоо зохион байгуулж буй нь дэлхийн 3х3 сагсан бөмбөгийн түүхэнд Монгол Улсын нэр тэмдэглэгдэн үлдэж буй түүхэн үйл явдал юм. 

viber_image_2025-06-03_16-30-37-042.jpg

“FIBA 3x3 Ulaanbaatar Women's Series”  тэмцээнд Герман , Канад , Франц , Австрали  зэрэг дэлхийн шилдэг эмэгтэй багууд оролцох бөгөөд эх орноо төлөөлж Монгол Улсын шигшээ баг, Ulaanbaatar Amazons, Amgalan U24 багууд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх болно. Мөн “FIBA 3x3 Ulaanbaatar World Tour” тэмцээнд 3x3 сагсан бөмбөгийн мэргэжлийн түвшний, дэлхийн хамгийн чансаа өндөртэй 12 баг оролцох бөгөөд Монгол Улсаас Ulaanbaatar MMC Energy болон Zavkhan Sainscore багууд өрсөлдөх юм.  

viber_image_2025-06-03_16-30-38-046.jpg

Харин зургаадугаар сарын 23-29-ний хооронд зохион байгуулагдах “FIBA 3x3 World Cup 2025” буюу 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 30 гаруй орны багууд оролцож, шилдгүүдээ тодруулах болно. Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлж Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх болно.

Олон улсын 3х3 сагсан бөмбөгийн гурван том тэмцээнийг эх орондоо хүлээн авч, анх удаа зохион байгуулснаар олон улсын 700 гаруй зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирэхээс гадна Монгол Улсын өв соёлыг дэлхий дахинаа таниулан сурталчлах томоохон боломж бүрдэж байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Posted
Posted
Team · Posted · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.