УБ 10°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Хулангийн сүрэг 65 жилийн дараа Дорнод Монголын талд нутагшиж эхэлжээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Хулангийн сүрэг 65 жилийн дараа Дорнод Монголын талд нутагшиж эхэлжээ

Хулангийн сүрэг 65 жилийн дараа Дорнод Монголын талд нутагшиж эхэлжээ

Posted
Posted
Team · Posted
2026.05.05 · 2 унших

Төмөр замын дагуух хашааг зэрлэг амьтдад ээлтэй болгож, зарим хэсгийг нь нээснээр Дорнод Монголын зүүн хязгаарт 65 жил тасраад байсан хулангийн нүүдэл эргэн сэргэж нутагшихад нөлөөлжээ. Тодруулбал, 20-р зууны дунд үед баригдсан Транс-Монголын төмөр замын (ТМЗ) торон хашаа нь зэрлэг амьтдын нүүдлийг хязгаарлаж, улмаар төмөр замын зүүн бүсэд энэ төрлийн амьтад нэвтрэх боломжгүй болсон аж. 

Үүнийг шийдвэрлэхээр 2019 оноос эхлэн Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS) болон Монгол Улсын Засгийн газрын түнш байгууллагууд хамтран “Байгаль хамгааллын туршилтын санаачилга”-ыг хэрэгжүүлжээ. Туршилтын хүрээнд төмөр замын хашааны зарим хэсгийг чөлөөлж, гарц гаргаснаар хулан дахин энэ бүс нутаг руу нэвтрэх боломж бүрдсэн талаар Олон улсын “Oryx” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд онцолсон байна.

Энэхүү туршилт нь үргэлжилж байгаа бөгөөд цаашид хулангийн амьдрах орчны аюулгүй байдлыг урт хугацаанд хангах, нутагшилтыг дэмжих зорилгоор төмөр замын зүүн талд орон нутгийн тусгай хамгаалалттай газар шинээр байгуулахаар төлөвлөж байгаа аж. Ингэснээр хулангийн нутагшилтыг дэмжихээс гадна дэд бүтэц болон уур амьсгалын өөрчлөлтийн дарамтад байгаа бусад нүүдлийн амьтдын дасан зохицох чадварыг бэхжүүлэх юм.  

Эх сурвалж: Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS)

Сэтгүүлч: А.Дүүрэнбилэг

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Posted
Posted
Team · Posted · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.