УБ 15°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа ажиллахаар боллоо
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа ажиллахаар боллоо

Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа ажиллахаар боллоо

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2025.11.25 · 2 унших

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүний сонгууль 2025 оны арваннэгдүгээр сарын 24–25-нд Парис хотноо болж буй 43 дугаар Бага хурлын үеэр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сонгуульд нийт 15 улс өрсөлдөж, Дэлхийн өвийг хамгаалах бодлого, шийдвэр гаргах эрх бүхий таван суудлын төлөө гишүүн орнууд санал өгсөн юм. 

Санал хураалтын дүнгээр Монгол Улс 97 улсын дэмжлэгийг авч, Дэлхийн өвийн хорооны гишүүнээр 2026–2029 онд ажиллахаар анх удаа сонгогдлоо. Сонгууль хоёр үе шаттайгаар явагдсан бөгөөд бүс нутгийн бүлэг тус бүрээс төлөөллөө сонгож, Швейцарь, Азербайжан, Гренада, Перу, Того, Танзани, Кувейт зэрэг улсууд шинэ бүрэлдэхүүнд багтлаа. Ийнхүү манай улс дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах бодлого, удирдамжийг боловсруулахад оролцож, олон улсын түвшний шийдвэр гаргалтад дуу хоолойгоо хүргэх боломж бүрдэж байна. 

Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын хэрэгжилтийг хангаж, хүн төрөлхтний өвийг бүртгэх, хамгаалах, хадгалан үлдээх асуудлаар улс орнуудын хамтын ажиллагааг удирддаг төв байгууллага юм. Иймд дээрх сонгуульд багтах нь Монгол Улсын хувьд соёлын болон байгалийн өвийн бодлогоо олон улсын түвшинд илүү өргөн хүрээнд төлөөлөх стратегийн ач холбогдолтой үзэгдэл болж байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.