УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Stranger Things цувралын улирал бүрээс онцлох 10 дуу
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Stranger Things цувралын улирал бүрээс онцлох 10 дуу

Stranger Things цувралын улирал бүрээс онцлох 10 дуу

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2025.12.05 · 2 унших

Чихэвчээ зүүгээд ганц дуу сонсоход бидэнд цаг хугацаагаар аялж, өөр ертөнцөд очиж буй мэт мэдрэмж төрөх нь бий. Харин арван жилийн турш үргэлжилж буй Stranger Things цувралын айдас төрүүлэм ч сонирхолтой ертөнцийг илэрхийлэн цувралын өгүүлэмж, чухал зангилаа бүрд торгон мэдрэмж нэмж, үзэгчдийг тухайн цаг үеэр аялуулахад 1980-аад оны домогт уран бүтээлчдийн дуунууд чухал үүрэгтэй байсан билээ.

Тэгвэл Sony Music Entertainment-ийн харьяа Legacy Recordings-оос цувралын таван бүлгийн дуунуудаас бүрдсэн “Stranger Things: Soundtrack from the Netflix Series, Season 5, Volume 1” цомгийг арван нэгдүгээр сарын 28-нд дижитал хэлбэрээр гаргасан бөгөөд Sony Music, Spotify зэрэг платформуудаас татаж авах боломжтой ажээ. Харин Volume 2 нь арван хоёрдугаар сарын 26-нд цацагдах бөгөөд Volume 1, 2 болон нэмэлт киноны хөгжмийг багтаасан Volume 3 бүрэн хэмжээний хувилбар нь 2026 оны нэгдүгээр сарын 1-нд цацагдах төлөвлөгөөтэй байна. Мөн нэгдүгээр сарын 30-наас эхлэн цувралын сүүлийн улирлын бүрэн хэмжээний цомгийг дижитал, CD, пянз болон кассет зэрэг олон төрлөөр худалдаалах ажээ.

Ийнхүү уг цуврал нь таван бүлэг үргэлжилсний эцэст төгсөж байгаа ч хүссэн үед тань Stranger Things-ийн ертөнцөд дахин аваачих дуунуудыг онцлон хүргэж байна.

  1. The Clash - Should I Stay or Should I Go
  2. Toto - Africa
  3. The Police - Every Breath You Take
  4. Cyndi Lauper - Time After Time
  5. Limahl - Never Ending Story
  6. Madonna - Material Girl
  7. Kate Bush - Running Up That Hill
  8. PSYCHEDELIC FURS - Pretty in pink 
  9. Diana Ross - Upside Down
  10. Tiffany - I Think We're Alone Now
Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.