УБ 11°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Хэрхэн наадмын дараа жингээ хасах вэ? 
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Хэрхэн наадмын дараа жингээ хасах вэ? 

Хэрхэн наадмын дараа жингээ хасах вэ? 

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2025.07.23 · 2 унших

Наадам сайхан боллоо, харин хуушуур, хорхог боодог арай л ихэдчих шиг боллоо шүү, тийм ээ. "Ганц хуушуур, ганц мах" гэж идсээр ганц нь дөрөв, тав болсонд санаа зовж сууна уу? Тэгвэл та ганцаараа биш ээ. “How to” буланд маань “Идсэнээ яаж хурдан шатааж, жингээ хасах вэ?” гэсэн нэгэн уншигч маань захиа илгээжээ. Хэрвээ та ч бас хуушуурынхаа тоотой хамт гэмшлээ тоолж суугаа бол энэ нийтлэлийг уншаарай. 
Мөн танд ч бас шийдмээр байгаа асуудал бий бол hello@tsoilogsoz.com хаяг руу “How to” буланд гэж гарчиглаад илгээгээрэй!  

“How to” буланд 

Сайхан наадам боллоо. Хотод ч идлээ, салхинд гарч хөдөө ч идлээ. Үндэсний баяр наадам юм чинь гээд болсон идээнээс буцахгүй л идлээ. Харин одоо жингээ үзэхээс ч айгаад байх юм. Уг нь наадмаас өмнө жингээ хасахаар их хичээсэн юм сан. Яаж идсэнээ хурдан шатаах вэ? Бас дахиж ингэж их идэхгүйн тулд яах ёстой юм бол? 

~Хүндэтгэсэн,  Хатагтай “Одоо л туръя”~ 

Хатагтай “Одоо л туръя”-д өгөх зөвлөгөө 

Аливаа баяр ёслолын үеэр бид яалт ч үгүй их идээд дараа нь ингэж харамсах үе бишгүй бий. Гэхдээ мэдээж хэрэг та ганцаараа биш ээ. Маш олон хүн яг ингэж бодож, харамсаж байгаа. Тэгвэл яагаад бид жаргалаараа олсон зовлонг зоригоороо туулна гэдэг шиг дараа нь харамсаад байдаг юм бол? 

Яагаад бид баяраар их идчихээд дараа нь харамсдаг вэ? 

  • Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ байхдаа илүү их иддэгWEB COVER 21.png

Энэ бол санамсаргүй зүйл биш юм. Британийн Бирмингемийн их сургуулийн 2019 онд 42 өөр судалгааг нэгтгэсэн мета-анализаар хүмүүс найз нөхөд, гэр бүлтэйгээ хамт хооллох үед ганцаараа байхаасаа 28–48 хувиар илүү иддэг байна. Тухайлбал бид дотнын хүмүүстэйгээ байхдаа өөрийгөө хянахаас илүүтэй тухайн үеийн уур амьсгалд уусаж, “Баяр юм чинь сайхан идье” гэдэг горимд орчихдог байх нь. Энэ нь эрт цагт ан хийгээд овог отгоороо хооллодог, хамтдаа “амьд үлдэх” сэтгэлгээний үлдэгдэл гэж ч үздэг аж.  

  • Баярын сэтгэл хөдлөлөөр их идэх нь 

Баярын үеэр хоол бидний сэтгэл хөдлөлийг илэрхийлэх хэрэгсэл болдог. Судлаачид үүнийг “celebratory eating” буюу баярын сэтгэл хөдлөлөөр өдөөгдсөн идэлт гэж нэрлэдэг. 2016 онд Америкийн сэтгэл судлаач, профессор М.Махтын хийсэн судалгаагаар хүмүүс баяр хөөр, урамтай үедээ илчлэг өндөртэй, тослог хоол, амттан зэргийг илүү их идэх хандлагатай байдаг гэжээ. Хэдийгээр энэ нь тухайн мөчид түр зуур аз жаргал өгдөг ч, удалгүй өөрийгөө буруутгаж, харамсах мэдрэмж мэдрэх нь түгээмэл байдаг аж.  

WEB COVER 23.png

  • Сэтгэл зүйн дархлаа ажиллаж харамсал төрүүлэх нь 

Бидний тархи өөрийн гэсэн хамгаалалтын системтэй. Үүнийг сэтгэл судлаачид “psychological immune system” буюу "сэтгэл зүйн дархлааны систем" гэж нэрлэдэг. Энэ нь таагүй мэдрэмжүүдийг бүдгэрүүлж, идсэнээсээ хойш удалгүй “За яах вэ дээ. Наадам юм чинь ийм юм байх” гэж тайвшруулдаг гэнэ.  

WEB COVER 24.png

  • Хөнгөхөн дасгал + өглөөний идэвхтэй алхалт 

Судалгаагаар өглөөний дасгал нь долоо хоногт цөөн тоогоор хийх эрчимтэй дасгалаас  илүү жингээ богино хугацаанд хасахад  үр дүнтэй гэж тогтоосон байна. Түүнчлэн 2023 онд АНУ-ын Obesity сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар өглөө 7–9 цагийн хооронд дасгал хийдэг хүмүүс бусад цагаар дасгал хийдэг хүмүүстэй харьцуулахад биеийн жингийн индекс (BMI) болон бэлхүүсний хэмжээ бага байдаг гэжээ. 

WEB COVER 88.png
  • Яараад яах вэ дээ! 

2020 онд Британийн хоол тэжээлийн сэтгүүлд нийтэлсэн нэгэн мета-анализ судалгаагаар жинг аажмаар хасах (сардаа 1–2 кг) нь булчин хадгалах, суурь бодисын солилцоог тогтвортой байлгах, сэтгэлзүйн дарамтыг бууруулах давуу талтай гэжээ. Тиймээс богино хугацаанд их жин хасна гэж хоолны хатуу дэглэм барьж, хүнд дасгал хийж өөрийгөө бүү зовоогоорой.  

  • Өнөөдрөөс эрүүл хооллоорой!
  1. WEB COVER 87.png

Гэнэт их юм идсэндээ харамсаж “Бүтэн өдөр юм идэхгүй байя, ингэтлээ идсэн хүн хоол идэх эрхгүй” зэргээр өөрийгөө шийтгэх нь түгээмэл. Сэтгэл судлал, хоол тэжээлийн шинжлэх ухаанд энэ нь харин ч эсрэг үр дүнтэй. Бие махбод хоол тэжээл дутмаг болсон үед стресстэж, дараагийн орж ирсэн илчлэгийг илүү хүчтэйгээр хуримтлуулан, өөх болон хадгалах гэж оролддог аж. Иймээс дараагийн хоолоо илүү эрүүлээр сонгох нь жин хасах, бодисын солилцоогоо хэвийн байлгах хамгийн үр дүнтэй алхам юм. Иймд Харвардын их сургуулийн дэргэдэх Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас боловсруулсан эрүүл хооллолтын зөвлөмжийг хуваалцаж байна. 

  • Тавгийн тал нь ногоо, жимс байна
  • 1/4 нь уураг (жишээ нь, чанасан өндөг, шош, тахианы цээж мах)
  • Үлдсэн 1/4 нь бүтэн үрийн бага хэмжээтэй нүүрс ус (жигнэсэн хулуу, овьёос гэх мэт) байх нь хамгийн оновчтой хэмээн үздэг. 

Ингэж тэнцвэржүүлснээр цусан дахь сахарын түвшнийг тогтворжуулж, бодисын солилцоог хэвийн хадгалан, сэтгэл санааг тогтвортой байлгадаг аж. 

Эцэст нь баярын өдөр гэлтгүй ер нь л хоол иднэ гэдэг сайхан үйл явдал шүү дээ. Тиймээс идсэн зүйлдээ харамсах нь тийм ч таатай биш. Нэгэнт л найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ инээж хөөрөн идсэн хоолондоо харамсалгүйгээр одоогоос эрүүл хооллож, дасгалаа тогтмол хийгээрэй. Танд амжилт хүсье. 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.