УБ 5°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
ЗААШТ: Монгол Улсын Үндэсний шигшээ баг маргааш хүрэл медалийн төлөө тоглоно
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / ЗААШТ: Монгол Улсын Үндэсний шигшээ баг маргааш хүрэл медалийн төлөө тоглоно

ЗААШТ: Монгол Улсын Үндэсний шигшээ баг маргааш хүрэл медалийн төлөө тоглоно

Г.Цэнд-АюушМ.ЭнхмааД.Жавхлан
Г.Цэнд-Аюуш, М.Энхмаа, Д.Жавхлан
Ерөнхий редактор
2026.08.08 · 5 унших · — үзсэн

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдрийн тоглолтууд АСА Аренад амжилттай зохион байгуулагдаж, шигшээ шатны өрсөлдөөн ширүүн өрнөлөө. Өчигдөр болж өнгөрсөн, хэсгийн шатны сүүлийн тоглолтуудын үр дүнгээр Өмнөд Солонгосын шигшээ баг хэсгээ тэргүүлж, Япон улсын шигшээ баг хоёроор гарсан бол Монгол Улсын шигшээ баг хэсгээ тэргүүлж, БНХАУ-ын шигшээ баг хоёроор гарсан билээ.

5 fin-19.jpg

fin-3.jpg

Шөвгийн 4 шатанд өнөөдөр Монгол Улсын шигшээ баг Япон улсын шигшээ багтай, Өмнөд Солонгосын шигшээ баг БНХАУ-ын шигшээ багтай учраа таарч, гал гарсан тоглолтуудыг үзүүлж, Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө болон хүрэл медалийн төлөө өрсөлдөх багууд тодорхой боллоо. Энэ шатны эхний тоглолт болох Монгол Улс болон Япон улсын шигшээ багийн тоглолт 3:2 (27:25, 25:23, 25:23, 25:18, 15:12) харьцаатайгаар Япон улс ялалт байгуулж аваргын төлөө тоглох эрхээ баталгаажуулав. Манай улсын багийн хувьд Япон улсын багтай 5 ээлжийн тоглолт гаргасан нь ур чадвар, бэлтгэл сургуулилтын хувьд маш сайн байгаагийн илрэл юм.

5 fin-25.jpg

Нөгөө талаас Өмнөд Солонгос болон БНХАУ-ын шигшээ багийн тоглолтод Өмнөд Солонгосын шигшээ баг 3:9 (25:21, 25:22, 25:20) харьцаагаар хожил авснаар финалд шалгарлаа. 

fin-1.jpg

Мөн өнөөдрийн тэмцээний эхний тоглолт болох Макао болон Хонгконгийн шигшээ багийн тоглолтын үр дүнгээр Макаогийн шигшээ баг энэ жилийн ЗААШТ-ийг 7-р байраар өндөрлүүлж байна. Маргааш Тайвань, Хонгконгийн шигшээ багууд 5-р байрын төлөө өрсөлдөх юм. Энэхүү өрсөлдөөн нь дэлхийн ранкаа анхиулахын төлөөх чухал тоглолт юм.

Маргаашийн тоглолтын хуваарь

Тэмцээний тав дахь өдөр буюу наймдугаар сарын 9-нд АСА Аренад медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болж, 16:30 цагаас Монгол Улс, БНХАУ-ын шигшээ багууд хүрэл медалийн төлөө хүч үзнэ.

  • 13:30 цагаас: Хонконг vs Тайвань (HKG vs TPE)
  • 16:30 цагаас: Монгол Улс vs БНХАУ (MGL vs CHN)
  • 19:30 цагаас: БНСУ vs Япон  (KOR vs JPN)

Тоглолтын хуваарь болон үр дүнгүүдийн талаар бид цаг алдалгүй хүргэж байгаа билээ. Иймд уншигч та бүхэн бидэнтэй хамт байж, тэмцээний мэдээллээ цаг алдалгүй аваарай.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчдийн тухай
Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор · 0 дагагч
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.