УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Хүүхдээ сагсан бөмбөгөөр хичээллүүлэх нь ямар ашиг тустай вэ?
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Хүүхдээ сагсан бөмбөгөөр хичээллүүлэх нь ямар ашиг тустай вэ?

Хүүхдээ сагсан бөмбөгөөр хичээллүүлэх нь ямар ашиг тустай вэ?

Х.Умаахан
Х.Умаахан
Сэтгүүлч
2025.04.09 · 4 унших

Эцэг эхчүүд та хүүхдийнхээ эрүүл мэнд, хүмүүжилд санаа зовсоор байна уу? Танд туслах зорилгоор дараах мэдээллийг хүргэж байна.

Өнөөдөр манай улсын мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчдын цалин 25-150 сая төгрөг болж өсөв. Хамгийн том гэрээ нь 450 саяд хүрсэн нь саяхан. Цаашилбал, гаднын улсаас ирж тоглож байгаа нэр нөлөө бүхий тамирчдын цалин хангамж тэрбум төгрөг лав давсан билээ. 

Ийм байхад та сагсан бөмбөг сонирхдог хүүхдээ дэмий юм битгий хий гэж хэлэхгүй биз дээ. Уг нь өргөн утгаар нь харвал цалин мөнгө, санхүүгийн асуудал бол жижигхэн зүйл. Түүнээс хэд дахин илүү олж авах зүйл нь бие бялдар, сэтгэл зүй, оюун санааны эрүүл мэнд билээ. 

FIBA-аас сагсан бөмбөг сонирхогчдын дунд дөрвөн тивийн 18 улсыг хамарсан судалгаа хийхэд хамгийн хурдтайгаар үзэгчид нь өсөж буй 10 улсын дөрөв нь Азид оршиж байгаа аж. Тэгэхээр энэ спортоор та хүүхдээ хичээллүүлбэл ямартай ч хохирохгүй гэдгийг дээрх судалгаанаас харж болно.

Аливаа спорт нь өөр өөрийн өвөрмөц онцлогтой бөгөөд хүүхэд залууст сонирхолтой, хөгжилтэй төдийгүй тухайн спортоор дамжуулан олон чадварыг олж, төлөвшиж байдаг. Сагсан бөмбөгөөр тоглож байгаа тоглогчоос ихээхэн ур чадварыг шаардана. Жишээлбэл, тоглогчоос маш хурдан бөмбөг дамжуулах, бөмбөг залах, үсрэх, хамгаалалт хийх гэх мэтчилэн олон төрлийн хөдөлгөөн, авхаалж самбааг шаарддаг. Энэ хөдөлгөөнөөр дамжуулан хүүхдийн эрүүл мэнд, сэтгэн бодох үйл ажиллагаа, зан араншинд эерэг өөрчлөлтүүд гарч байдаг юм.

САГСАН БӨМБӨГӨӨР ХИЧЭЭЛЛЭХ НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД ДАРААХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

  1. Ачаалал даах чадварыг сайжруулах 
  2. Нэг цаг тоглоход дунджаар 630-750 калори зарцуулах буюу илүүдэл жинг арилгах 
  3. Тэсвэр сайжруулах биеийн тэнцвэр, хөдөлгөөний эвсэл сайжруулах 
  4. Аливаа зүйлд дүн шинжилгээ өгөх, хувийн сахилга бат сайтай болох 
  5. Спортоор дамжин олон найз нөхөдтэй болох 
  6. Бүх насныхан хамрагдах боломжтой 
  7. Жилийн бүх л улирал тоглох боломжтой 

САГСАН БӨМБӨГӨӨР ХИЧЭЭЛЛЭХ НЬ ДАРААХ СУЛ ТАЛТАЙ БАЙЖ БОЛНО

Давуу талыг тоочоод байвал дуусахгүй. Харин эцэг эхчүүд сул талыг нь ч гэсэн мэддэг байх хэрэгтэй. Анхнаас нь зөв зүйтэй хичээллүүлбэл мэдээж энэ эрсдэлээс хол байж болно гэдгийг анхааруулан хэлэх нь бидний үүрэг билээ. Сагсан бөмбөгийн спорт нь шууд контакттай спортын төрөлд багтах ба энэ нь гэмтэл бэртэл авах эрсдэл ихтэй. Дараах гэмтлүүд сагсан бөмбөгөөр хичээллэгсдэд зонхилно.

  1. Доод мөчний ялангуяа шагайн үений холбоосны суналт 
  2. Гар, хуруу гэмтэх 
  3. Толгой, нүүр, шүдээ гэмтээх 
  4. Өвдөгний гэмтэл (ялангуяа эмэгтэй тоглогч) 
  5. Ачааллаа хэтрүүлсэнтэй холбоотой гэмтлүүд

ТЭГВЭЛ ГЭМТЛЭЭС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ? 

  1. Орчны аюулгүй байдлыг хангах 
  2. Хамгаалалтын хэрэгсэл өмсөх 
  3. Өрсөлдөөнт тоглоомд өөрийн аюулгүй байдлыг хангах 
  4. Тоглохоос өмнө заавал бие халаалт, сунгалтын дасгал хийх 
  5. Тоглож дуусаад хөргөлт, сунгалтын дасгал хийх

ХЭРВЭЭ ГЭМТСЭН БОЛ?

Хэрвээ та хүүхдээ болон өөрийгөө спортын аливаа хүнд бэртэл гэмтлээс сэргийлэхийг хүсэж байвал спортын эмч М.Номин-Эрдэнэтэй хийсэн “Тамирчид миний гэр бүлээс өөрцгүй би тэгж л бодож эмчилдэг” хэмээх ярилцлагыг дарж ороод уншаарай. 

  1. Гэмтсэн хэсгийг хөдөлгөөнгүй байлгах, биеийн жинг хөл дээр авахаас зайлсхийх. Тоглоомыг зогсоох. 
  2. Гэмтсэн хэсэгт хүйтэн жин тавих. Хүйтэн жинг 1 удаа 15 минутаас хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна. 
  3. Гэмтсэн хэсэгт даралттай боолт хийх. Энэ нь гэмтлийн шалтгаант хаван үүсэхээс урьдчилан сэргийлнэ. 
  4. Гэмтсэн хөл гарыг зүрхний түвшнээс дээш сойх. Хөл гэмтсэн бол орон дээр хэвтэн хөлийг өндөрлөх. Үүний дараа гэмтлийн эмч, сэргээн засахын багт хандан эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.
Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Х.Умаахан
Х.Умаахан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.