УБ 15°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Монгол Улс Азийн барсын жишгээр бус Чонон эдийн засгаар хөгжинө
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Монгол Улс Азийн барсын жишгээр бус Чонон эдийн засгаар хөгжинө

Монгол Улс Азийн барсын жишгээр бус Чонон эдийн засгаар хөгжинө

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2025.01.24 · 3 унших

Дэлхийн эдийн засгийн форумд 130 гаруй улс орны төлөөллүүд оролцож байна. Үүнээс 40 улс нь өөрсдийн онцлог, ёс уламжлалаа сурталчилж, хэлэлцүүлэг, гэрээ хийх Хаусыг байгуулсан. Манай улс уг 40 улсын нэг бөгөөд хоёр өдрийн дотор 3,000 орчим хүн зочилж, манай ёс уламжлал, төсөл хөтөлбөрүүдтэй танилцжээ.   

Дэлхий даяар 100 гаруй улс оронд хүрч, 200 саяас дээш үзэгчтэй байдаг Африкийн Arise News суваг мөн “Go Mongolia” Монголиан Хаусаар зочилсон байна. Уг телевизийн баг Монголд үйлдвэрлэсэн ноолууран ороолт, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдтэй танилцан, Монгол Улсын Эдийн засгийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуягтай ярилцжээ.   

D.jpeg

Тус нийтлэлд “3.5 сая хүн амтай Монгол Улс хөдөө аж ахуй, ашигт малтмалаас ихээхэн хамааралтай байдаг. Гэсэн хэдий ч монголчууд эдийн засгийн олон талт ирээдүйг төсөөлж байна. Монгол Улсын Эдийн засгийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг “Чонон эдийн засаг” хэмээх нэр томьёог гаргаж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн стратегийг Хонг Конг, Сингапур, Өмнөд Солонгос, Тайван зэрэг “Азийн барс”-тай харьцуулан тодорхойлж байна” хэмээсэн байна.  

474102867_10162714431578980_937275495818501528_n.jpg

Монгол Улсын Эдийн засгийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг “Азийн бар улсуудын онцлог нь хямд ажиллах хүчинд анхаарлаа хандуулснаар амжилтад хүрсэн явдал. Харин Монгол Улс ийм замаар явахгүй. Бид хямд ажиллах хүчнээс хамааралтай салбаруудад анхаарлаа хандуулахын оронд бүтээгдэхүүн үйлчилгээндээ илүү үнэ цэнийг нэмэн, ард иргэдээ илүү өндөр цалинтай байлгамаар байна. Иймээс нэмүү өртөг шингэсэн эдийн засагт хөрөнгө оруулалт хийнэ. Монгол Улс Зүүн Азийн бүс нутгийн санхүү, технологийн төв болохыг хүсэж байна” гэжээ.

Эх сурвалж: Arise News

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.