УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Gen Z үеийнхэн утсаар ярих, нүүр тулж уулзах зэрэг хүн хоорондын харилцаанаас зугтах болжээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Gen Z үеийнхэн утсаар ярих, нүүр тулж уулзах зэрэг хүн хоорондын харилцаанаас зугтах болжээ

Gen Z үеийнхэн утсаар ярих, нүүр тулж уулзах зэрэг хүн хоорондын харилцаанаас зугтах болжээ

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.01.20 · 2 унших

Сүүлийн үед Gen Z үеийнхэн утсаар ярих, нүүр тулж уулзах зэрэг хүн хоорондын харилцаанаас зугтах хандлагатай болжээ. АНУ-ын Wisconsin Madison их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор Мэриэллен Макдональдийн хэлснээр “бид хоорондоо чөлөөтэй ярилцах үед хүний тархины эсүүд сэргэж, хөгшрөлт удааширдаг бөгөөд суралцах чадвар нэмэгдэж, анхаарал төвлөрөлт сайжирдаг давуу талтай” гэсэн байна. Гэвч Z үеийнхэн түлхүү подкаст, TikTok, YouTube зэрэг платформоор бусдын яриаг сонсдог болсон бөгөөд энэ нь амьд харилцаанаас олж авах мэдрэмж болоод танин мэдэхүйн мэдлэгийг бүрэн орлох боломжгүй аж. 

Иймд ярихаас зайлсхийх нь залуусын амьдралд сөргөөр нөлөөлж байна. Учир нь Gen Z үеийнхэн ярилцахаас татгалзах тусам тэдэнд илүү ганцаардсан, найз нөхдийн хүрээлэл багассан, болзооны идэвх буурсан зэрэг сөрөг шинж тэмдгүүд илэрч байгаа аж. Түүнчлэн АНУ-д Z үеийнхэн ажлын ярилцлагад орохдоо нүүр тулж уулзахаас аль болох зайлсхийж мессеж, чат, мэйл зэргээр харьцан ажилд орох тохиолдол цөөнгүй гарч байгаа аж. Үүнийгээ дагаад ажил олгогчид олон нийттэй чөлөөтэй харилцдаг, харилцааны өндөр соёлтой залуу боловсон хүчин олоход хүндрэлтэй болсон байна. 

Яагаад ярихаас татгалздаг юм бол?

Энэ үеийнхэн ярилцахаас зайлсхийхэд цар тахал, зайнаас ажиллах нөхцөл, “helicopter parenting” буюу эцэг эхийн хатуу хяналт зэрэг хүчин зүйл нөлөөлжээ. Цар тахал залуусыг олон жил нийгмийн харилцаанаас тусгаарлаж, зайнаас ажиллах нь хамт олонтой болох, багаар ажиллах чадварыг эрс бууруулсан байна. Харин насанд хүрсэн ч эцэг эхтэйгээ хамт амьдардаг залуусын хувьд дуудлага ирэх, хүн асуулт асуух үед эцэг эх нь тэдний өмнөөс хариулдаг зан нь Gen Z үеийнхнийг дуу цөөтэй болоход нөлөөлжээ.

Гэхдээ зарим Z үеийнхэнд олон хүнтэй ярилцаад байх шаардлагагүй чимээгүй байдал нь таалагдаж байгаа бол зарим нь дээрх сөрөг үр дагавраас ангижирч хүнтэй ярилцах үед үүсдэг түгшүүр, стресс зэргээ дарахын тулд найзуудтайгаа тогтмол уулзаж ярилцах, мессеж, чат бичихээс илүү утсаар ярих, захиалга хийх, ярианы клубт явах зэргээр өөрчлөгдөхийг хичээсээр байгаа ажээ.

Эх сурвалж: The Washington Post

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.