Б.Билгүүн: Би өвлийн амралтаараа Өвөрхангайд очиж роботын сургалтад суусан


Монгол Улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй олон улсын хамгийн том боловсролын үзэсгэлэн болох “STEAMEX 2025”-ийг Unitel STEAM Hub хөтөлбөр дэмжин ажиллаа. Уг хөтөлбөр орон нутгийн хүүхэд залуусын техник технологи, шинжлэх ухааны сонирхлыг дэмжиж, өөрсдийн гараар зохион бүтээх, асуудал шийдвэрлэх, үр дүнд хүрэх замыг нь чиглүүлж буй билээ.

Өвөрхангай аймаг дахь Unitel STEAM HUB төвийн сурагч Б.Билгүүн

Монгол орон даяар суралцах боломжийг нээж өгсөн Unitel STEAM Hub сайн туршлагаа эргээд нийслэл хотын захын дүүргүүдэд мөн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Орон нутагт хэрэгжсэнээр хүүхдүүдэд энэ төрлийн мэдлэг ур чадварыг олгохоос гадна, ирээдүйн инженерүүдийг бэлтгэх багш нарыг сургалтад хамруулж, ур чадвар эзэмшүүлэх, орон нутаг дахь ажлын байрыг нэмэгдүүлэх гээд олон эерэг нөлөөг үзүүлжээ.
Хэнтий аймаг дахь Unitel STEAM HUB төвийн багш З.Наранцацрал:

Анх эцэг эхчүүд утсаар ямар төрлийн сургалт болохыг асуухад нь ач холбогдлыг нь ойлгуулахын тулд сургалтын төв дээрээ ирүүлэн, тайлбарлаж өгдөг байсан юм. Одоо бол хүмүүс мэдээлэл аваад сонирхох эцэг эхчүүд сурагчид нэмэгдэж байгаа. Хүүхдүүд маань ч сургалтаа дуусаад дараагийн шинэ сургалт хэзээ вэ гэж хүлээдэг болсон. Ерөнхий боловсролын сургуульд багшилдаг нөхөр бид хоёрын хувьд ажлынхаа хажуугаар өөрсдийнхөө сонирхлоор багшилж, орлого нэмэгдэж байгаа гээд их өөрчлөлт гарч байгаа.”
Хэнтий аймаг дахь Unitel STEAM HUB төвийн сурагч Т.Сүлд-Эрдэнэ


- Дэлхийн шилдэг их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах туршлагыг хуваалцах зорилгоор долоон аймгийн Unitel STEAM Hub төв дээр нийт 524 хүүхдийг workshop, сургалтад хамруулж,
- Сансрын долоо хоног арга хэмжээг 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулж, 31 мянга орчим хүүхдийг хамруулсан зэрэг хувь хүний хөгжилд чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг байна.
