УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Монгол залуус дэлхийн түвшинд: “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн шинэ элсэлт эхэллээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Монгол залуус дэлхийн түвшинд: “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн шинэ элсэлт эхэллээ

Монгол залуус дэлхийн түвшинд: “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн шинэ элсэлт эхэллээ

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2025.09.09 · 3 унших

Мэдээлэл технологийн хөгжилд хөл нийлүүлэн алхахыг зорьж буй монгол залууст зориулсан “Grow with Google Mongolia” тэтгэлэгт хөтөлбөрийн 2025 оны элсэлтийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 13-ны өдөр M Bank Arena-д амжилттай зохион байгуулагдлаа. 

Залуу нас бол өөрийгөө нээж, ирээдүйнхээ чиг баримжааг тодорхойлох чухал шийдвэрийн үе билээ. Энэ цаг мөчид бид өөртөө асуулт тавьж, өөрийн чадамж, үнэ цэнийг танин мэдэхийг хүсдэг. Энэхүү эрэл хайгуулд хөтлөгдсөн 350 оролцогч залуус “Grow with Google Mongolia” тэтгэлэгт хөтөлбөрт нэгдэн, өөрийн карьер, ур чадварыг дараагийн түвшинд гаргах шинэ аяллаа эхлүүллээ.

Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй тус хөтөлбөрийг Гүнд Инвестмент Холдинг, Монгол Улсын Үндэсний номын сан, ССАЖЗЯ, IT Park, ЦойлогсоZ залуусын коммьюнити болон бусад түнш байгууллагууд дэмжин, хамтран ажиллаж байна. 

Хамтдаа суралцаж, хамтдаа хөгжих залуусын коммьюнити 

2.jpg

“Grow with Google” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд салбар бүрийн манлайлагчид, туршлагатай мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, карьерын туршлага, амжилт бүтээл, сорилт бэрхшээлээ хуваалцсан нь оролцогч залууст урам зориг, итгэл найдвар түгээсэн онцгой мөч байлаа. Google компанийн албан ёсны эрхтэйгээр хоёр дахь жилдээ хэрэгжиж буй уг хөтөлбөр нь мэдлэг, туршлагаа солилцох, хамтын өсөлтөд чиглэсэн суралцах орчныг бүрдүүлж, нэг зорилгын төлөө урагшлах залуусын коммьюнитийг бий болгож буйгаараа онцлог юм.

9.jpg

6.jpg

Оролцогчид IT Automation with Python, Cybersecurity, Digital Marketing & E-Commerce, Advanced Data Analytics, UX Design, Project Management зэрэг чиглэлээр мэргэжлийн ур чадвар эзэмшихийн зэрэгцээ хиймэл оюун ухаан болон зөөлөн ур чадварт суралцаж, шинэ санаа, бүтээлч шийдлүүдийг эрэлхийлэн, ирээдүйн карьертаа шинэ боломжуудыг нээх боломжтой.

4.jpg

8.jpg

Мэдээлэл, технологийн эрин зуунд өөрийгөө хөгжүүлж, ирээдүйгээ бүтээх боломж хаанаас ч эхэлж болно. “Grow with Google Mongolia” тэтгэлэгт хөтөлбөр бол өөртөө хөрөнгө оруулж, шинэ ур чадвар эзэмшин, дараагийн түвшинд гарах нэгэн чухал алхам юм. Монгол залуус дэлхийн түвшний мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн алхах цаг иржээ. Ирээдүйгээ хамтдаа бүтээцгээе!

 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.