Залуусын орон зай

Шинэ амт: Seongsu Bagel ба MAEIL дессерт GS25-д ирлээ

Б.Намуун2025.12.012 минут унших
Шинэ амт: Seongsu Bagel ба MAEIL дессерт GS25-д ирлээ - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Цайны цагаараа өөртөө жижигхэн амттан авах, найздаа урам өгч, бяцхан бэлэг барих, эсвэл стресстэй үедээ шинэ амт туршиж үзэх нь орчин үед биднийг өдөр тутамд аз жаргалтай болгодог үнэ цэнтэй зан үйл болжээ. Нөгөө талаас сүүлийн жилүүдэд Азид ‘convenience dessert’ буюу шууд авч идэх боломжтой амттаны соёл эрчимтэй дэлгэрч буй. 

Үүнтэй зэрэгцэн уламжлалт амтыг орчин үеийн технологитой хослуулсан хандлага тогтож, хөргөсөн багет, төрөл бүрийн бяслагтай, сахар багатай дессертүүд илүү зөөлөн бүтэцтэй, тэжээллэг, амттай болж, бидний өдөр тутмын завгүй хэмнэл, баялаг хэрэгцээнд тохиромжтой болсоор байна.

Уламжлалт хэв маяг + Технологи = Шинэ амт

Seongsu Bagel болон MAEIL төрлийн амттанууд уламжлалт гар хийцийн хэв маягийг орчин үеийн технологитой ухаалгаар хослуулснаараа онцлогтой. Тэгвэл уламжлал болон технологийн хослол гэж яг юу вэ?

Багел болон MAIEL амттаны уламжлалт арга

Багел анх Европын Еврей нийгэмлэгт 17–18 дугаар зуунд үүсэж19 дүгээр зуунд Польшийн Еврей цагаачид Нью-Йорк руу нүүдэллэснээр өнөөгийн хэв маяг нь бий болжээ. Нью-Йоркийн хэв шинжтэй багел гаднаасаа гялгар, дотроо зөөлөн, бага зэрэг нягт бүтэцтэй байдаг. Seongsu Bagel энэ уламжлалыг яг таг хадгалж, зуурмагийн амралтын хугацаа, буцалгаж жигнэх зэрэг нарийн дарааллыг мөрддөг. MAEIL амттаны хувьд ч зуурмагийн бүтэц, давхарга үүсгэх арга зэрэгтээ уламжлалт хэв маягийг хадгалсан хэвээр байна.

Инновац, тогтвортой чанар, нарийн хяналт

Уламжлалт хэв маягаар зөвхөн гар аргаар үйлдвэрлэж хадгалбал масс үйлдвэрлэлд чанарын хэлбэлзэл их гардаг. Иймээс Seongsu Bagel, MAEIL нь энэ асуудлыг технологиор шийддэг аж. Тухайлбал:

  • Температур, чийгийн нарийн хяналттай хөргөлт. Уламжлалт багел болон нарийн боовны амтны 70 хувь нь зуурмагийн амралт, хөөлтөөс шалтгаалдаг. Орчин үеийн ухаалаг хөргүүр, ферментацийн шүүгээ (исэлдүүлэлт явуулах зориулалттай тусгай төхөөрөмж) ашигласнаар өдөр бүр нэг амт, нэг бүтэцтэй бүтээгдэхүүн гардаг аж.
  • Зуурмагийн программчилсан холигч, автомат хэмжилт. Жорын грамм бүрийг яг таг баримталж хийдэг учраас хүний зүгээс гарах алдааг багасгана.
  • Амт хадгалах “low-heat baking” буюу нам дулааны жигнэлт. Үүний тусламжтайгаар цөцгийн тосны тослогт байгалийн амт төрүүлж, гадна талыг түлэлгүйгээр зөөлөн амттан хийдэг байна.

Тэгэхээр уламжлалт хэв маяг, технологийн хослол нь шинэ тренд гэхээс илүү амт, чанар, тогтвортой байдал гурвыг зэрэг хангасан нарийн боовны шинэ стандарт болсон гэж хэлж болно. Уламжлалт арга хүмүүст дотно амтыг өгдөг бол технологи найдвартай, нэг хэвийн сайн чанарыг өгдөг.

GS25-д ирсэн шинэ амтнуудаас

Шинэ амт: Seongsu Bagel ба MAEIL дессерт GS25-д ирлээ нийтлэлийн зураг

Seongsu Bagel Ham & Cheese  (Утсан мах, бяслагтай багел)

Хиам болон бяслагны амттай амттан иднэ гэдэг туршиж үзэх хэрэгтэй сонирхолтой амт гэдэг нь гарцаагүй. Халааж идвэл хайлсан бяслаг, утсан махны амт илүү сайн мэдрэгддэг учраас халааж хэрэглэхийг зөвлөдөг аж. 

Melon Turtle Bread (Амтат гуаны амттай талх). Дотроо жимсний амттай зөөлөн кремтэй хөвсгөр талхан амттан. 

Coffee Turtle Bread (Кофетой талх). Дотроо кофены үнэртэй кремтэй, кофены гашуундуу амттай ч хэт хүчтэй биш. 

Choco Banana Stick Cake (Шоколад, гадилтай бялуу). Шоколадны чихэрлэг хэр нь зөөлхөн гашуун амт, гадил жимсний хосолсон амт.

Энэ мэт олон төрлийн сонирхолтой амт, өнгө үзэмжтэй амттанууд тантай хамгийн ойр байрлах GS25-ын бүх салбаруудад иржээ. Дуртай амттанаа идэж өөрийгөө шагнах, бусдад бяцхан бэлэг өгч сэтгэлийн дэм, дулаан мэдрэмж төрүүлэхэд хамгийн тохиромжтой сонголт байх нь ээ. 

Холбоотой нийтлэлүүд