УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Шаргуу хөдөлмөрлөснөөр амьдрал дээрдэнэ гэдэгт хүмүүс итгэхээ больжээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Шаргуу хөдөлмөрлөснөөр амьдрал дээрдэнэ гэдэгт хүмүүс итгэхээ больжээ

Шаргуу хөдөлмөрлөснөөр амьдрал дээрдэнэ гэдэгт хүмүүс итгэхээ больжээ

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2025.11.28 · 2 унших

АНУ, Герман, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнуудад хичээж ажиллавал амьдрал сайжирна гэсэн хүмүүсийн итгэл хурдтай сулрах хандлагатай байгааг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) болон Дэлхийн Эдийн Засгийн Форумын (WEF) судалгаанууд онцолжээ. 

Залуус хамгийн ихээр итгэл алдаж байна 

OECD-ийн “Social Mobility Report” тайланд дурдсанаар олон оронд хүмүүс нийгмийн шат ахих, орлогоо нэмэх, сайхан ажилтай болох зэрэг боломж өмнөх үетэй харьцуулахад илүү хүнд болсон гэж үзэж байна. Ялангуяа 18–35 насныхан хичээж ажиллаа ч амьдрал сайжрахгүй гэх гутранги хандлагатай болжээ. Цар тахлын дараах эдийн засгийн дарамт, орлогын ялгаа, байрны үнийн өсөлт зэрэг нь залуусын ирээдүйд итгэх итгэлийг бууруулсан гол шалтгаан гэж тайлан тодорхойлсон байна

Мөн Дэлхийн Эдийн Засгийн Форумын судалгаагаар хүн ямар гэр бүлд төрсөн, эцэг эхийн орлого, боловсрол ямар байсан нь түүний амьдралд хүрэх түвшнийг тодорхойлдог болжээ. Өөрөөр хэлбэл тухайн хүүхдийн ирээдүй хичээл зүтгэлээс илүү анх эхэлсэн гарааны цэгээс хамааралтай болж буй юм. 

Яагаад хүмүүс ийм мэдрэмжтэй болов? 

  • Боловсролын зөрүү 

  • Хот, хөдөөгийн ялгаа 

  • Байрны үнийн өсөлт 

  • Тэгш бус цалин 

  • Ажлын байрны өрсөлдөөн, тогтворгүй байдал 

Эдгээр нь “хичээвэл сайхан амьдарна” гэдэг уламжлалт ойлголтод саад болж байгаа аж. Эндээс харахад хөдөлмөрөөс илүү хүчтэй болсон системийн саадууд хүмүүсийн итгэлийг мохоож байна. Иймд судлаачид “Хэрвээ боломжийг тэгш болгох бодлого хэрэгжүүлэхгүй бол залуусын ирээдүйд итгэх итгэл улам унах эрсдэлтэй” гэж анхааруулжээ. 

 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.