УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Итгэлцлийг сэргээх шинэ үе: MEF | Youth 2025 долоодугаар сарын 6-нд зохион байгуулагдана 
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Итгэлцлийг сэргээх шинэ үе: MEF | Youth 2025 долоодугаар сарын 6-нд зохион байгуулагдана 

Итгэлцлийг сэргээх шинэ үе: MEF | Youth 2025 долоодугаар сарын 6-нд зохион байгуулагдана 

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2025.06.26 · 3 унших

Залуучуудад улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар гүн гүнзгий ойлголт өгч, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын төлөөллийг нэгтгэдэг MEF Youth арга хэмжээ “Rebuilding trust” буюу “Итгэлцлийг дахин сэргээх нь” уриатайгаар гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Арга хэмжээ долоодугаар сарын 6-нд M bank arena-д  болох юм. 

🎟 Хөтөлбөрт оролцохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээд, мандатаа аваарай! Энэ жилийн оролцогч залуусыг долоодугаар сарын 8, 9-нд болох үндсэн форумд оролцох эрх мөн батламж хүлээж байна.  

“Rebuilding Trust” - Итгэлцлийг дахин сэргээх залуусын индэр 

Энэ жилийн MEF Youth арга хэмжээ “Rebuilding Trust” буюу “Итгэлцлийг  дахин сэргээх нь” уриан доор зохион байгуулагдах аж. Уг сэдэв нь өнөөгийн залуусын төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагатай харилцах итгэлцлийг сэргээхэд чиглэж буй. Жил бүр монгол орны өнцөг булан бүрийн хэдэн мянган залуусыг хамран зохиогддог тус арга хэмжээ энэ жил илүү өргөн цар хүрээтэй, олон улсын илтгэгчид, бодлого боловсруулагчид, төр, хувийн хэвшлийн манлайлагчдыг оролцуулах бүрэн хэмжээний чуулган болж өргөжиж байна.  

ЮНЕСКО-ийн “Education 2030” судалгаагаар дэлхийн залуусын 70 хувь нь хөдөлмөрийн зах зээлд оролцоход шаардлагатай ур чадварын зөрүүнд орсон гэх дүгнэлт гарсан. Энэхүү хандлага нь зөвхөн боловсролын системийн асуудал биш, харин бодлого боловсруулагчид, бизнес, нийгмийн бүх талуудын хамтын шийдлийг шаардсан сорилт болж байна. MEF Youth 2025 нь энэхүү сорилтыг даван туулах, залуусын ур чадварыг нөхөх бодит платформ болж буйгаараа онцлог. Уг арга хэмжээгээр: 

  • Бодлогын хэлэлцүүлэгт шууд оролцох
  • Ирээдүйд эрэлттэй салбарууд болон залуусын зайлшгүй эзэмших ур чадварын талаар хөдөлмөрийн зах зээлийн зөрүү ба боломжид суурилсан судалгаа, бодит туршлагыг сонсож, хэлэлцүүлэгт оролцох
  • Залуу бизнес эрхлэгчид итгэлцэлд суурилсан зээл, санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүнд хамрагдаж, нийгмийн санаачилгаа өөрөө санхүүжүүлэх боломжийг олж авна
  • DJ болон акустик амьд тоглолт үзэх
  • 1 минутын урам зоригийн илтгэлийн нээлттэй микрофонд оролцон, үзэл бодлоо илэрхийлэх
  • Интерактив гэрэл зургийн булан болон хамтрагч байгууллагын мэдээллийн булантай танилцах
  • Хамтрагч байгууллагуудын сонирхолтой pop-up үзэсгэлэнг үзэж, сонирхох
  • Хөнгөн зууш, ундаа бүхий цайны завсарлагаар залуусын старт-ап бүтээгдэхүүнүүдтэй танилцах
  • Бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчидтай 1:1 уулзах боломжтой. 

Үйл ажиллагаатай холбоотой шинэ, дэлгэрэнгүй мэдээллүүдийг ЦойлогсоZ фэйсбүүк хуудсаас тогтмол аваарай! 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.