УБ 15°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Дэлхийн хүүхдийн өдөр: ЦЕГ-аас "365 анхаарч, хайрлая" аяныг эхлүүллээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Дэлхийн хүүхдийн өдөр: ЦЕГ-аас "365 анхаарч, хайрлая" аяныг эхлүүллээ

Дэлхийн хүүхдийн өдөр: ЦЕГ-аас "365 анхаарч, хайрлая" аяныг эхлүүллээ

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2025.11.21 · 3 унших

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 20-нд Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна. Энэ өдөр бол хүүхэд бүрийн эрх, аюулгүй байдал, эрүүл ирээдүйн төлөө анхаарах, тэдний дуу хоолойг сонсох, бодит шийдэлд хүрэхийг уриалдаг өдрүүдийн нэг юм. Тус өдөр НҮБ-аас Хүүхдийн эрхийн конвенцыг баталсан өдөртэй давхацдаг аж. 2025 оны уриаг “Миний өдөр, Миний эрх”  гэж зарлажээ. 

Монгол Улсын хүн амын 36.2 хувь нь хүүхэд. Жилд дунджаар 1,500 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 2500-2800 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байна. Энэ оны хувьд гэмт хэргийн улмаас хохирсон хүүхэд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11 хувиар буурсан ч хэдийн 2,100 хүүхэд хохирчээ. 

Иймд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаас нийгмийн хүрээнд хүүхдийн төлөвшил, харилцаанд анхаарал халамжийг нэмэгдүүлж, өсвөр насныхны дунд хорт зуршлын нөлөөллийг бууруулах зорилгоор “365 анхаарч, хайрлая” аяныг эхлүүлсэн байна. 

Анхаарал халамжаар дутаах нь өөрөө хүчирхийлэл!!! 

НҮБ болон Монголын Хүүхдийн эрхийн тухай хуулиар анхаарал халамж дутагдахыг хүүхдийн эсрэг хүчирхийллийн нэг төрөл гэж тодорхойлсон. Үүнд хүүхдийн үндсэн хэрэгцээг хангах үүрэгтэй эцэг эх, асран хамгаалагч нь  дараах зүйлсийг хангахгүй байхыг хэлнэ: 

✔ Биеийн болон эрүүл мэндийн хэрэгцээ 

  • Хоол, хувцас, дулаан орчин, эрүүл мэндийн тусламж өгөхгүй байх 
  • Өвдөхөд нь эмнэлэг авч явахгүй байх 

✔ Сэтгэл зүйн хэрэгцээ 

  • Хүүхдийг анхааралгүй орхих 
  • Дэмжихгүй, сонсохгүй, хайраа илэрхийлэхгүй байх 
  • Айдас, ганцаардал төрүүлдэг орчин бүрдүүлэх 

✔ Аюулгүй байдлын хэрэгцээ 

  • Хүүхдийг аюултай орчинд орхих 
  • Гэр оронд нь байнга зодоон маргаан, хүчирхийлэлтэй орчин бүрдүүлэх 

✔ Боловсролын хэрэгцээ 

  • Хүүхдийг сургуульд явуулахгүй байх 
  • Хичээлд нь оролцуулахгүй байнга таслуулах 

Иймээс өдөр бүр бидний ирээдүй болсон хүүхэд багачуудаа хайрлаж, хамгаалъя! 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.