УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Анх 1882 онд гацуур модны гэрлэн чимэглэлийг зохиожээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Анх 1882 онд гацуур модны гэрлэн чимэглэлийг зохиожээ

Анх 1882 онд гацуур модны гэрлэн чимэглэлийг зохиожээ

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2025.12.09 · 2 унших

1882 онд Нью-Йорк хотын бизнесмен Эдвард Хиббард Жонсон гэрийнхээ гацуур модыг 80 ширхэг жижиг чийдэнгээр чимэглэж анх гэрлэн чимэглэлийг зохиожээ. Тухайн үед хүмүүс модоо лаагаар чимэглэдэг байсан нь гал алдах эрсдэлтэйгээс гадна эдийн засгийн хувьд ч хүндрэлтэй байсан учир Жонсоны энэхүү туршилт олон нийтийн анхаарлыг татжээ.

Үүний дараа 1894 онд буюу АНУ-ын 24 дэх Ерөнхийлөгч Гровер Кливлендийн үеийн хэвлэлүүд анх удаа гэрлэн чимэглэлийг ашиглан Цагаан ордны гацуур модыг чимэглэсэн талаар мэдээлснээр Нью-Йорк хотын оршин суугчид өргөнөөр ашиглах болжээ. Гэвч Америкийн алслагдмал газруудад цахилгаан хангамж хязгаарлагдмал, гэрлэн чимэглэл нь үнэтэй, суурилуулахад төвөгтэй зэрэг асуудлуудаас болж модоо лаагаар чимэглэсэн хэвээр байсан ажээ.

Эцэст нь 1903 онд АНУ-ын General Electric компани ахуйн хэрэглээнд тохирсон илүү аюулгүй, гараар утсыг нь холбож асаадаг төвөгтэй байдлыг халж ашиглахад хялбар анхны үйлдвэрийн гэрлэн чимэглэлийг худалдаанд гаргасан байна. 1940-өөд он гэхэд гэрлэн чимэглэл нь Америкчуудын гацуур модны чухал чимэглэл болоод зогсохгүй дэлхийн улс орнуудын шинэ жилийн баярын нэгэн хэсэг болон хувирчээ.

Эх сурвалж: History 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.