УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Z үеийнхэн 👍, 🙂 эможийг бүдүүлэг, үл тоосон үйлдэл гэж үздэг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Z үеийнхэн 👍, 🙂 эможийг бүдүүлэг, үл тоосон үйлдэл гэж үздэг

Z үеийнхэн 👍, 🙂 эможийг бүдүүлэг, үл тоосон үйлдэл гэж үздэг

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2025.12.08 · 2 унших

Z үеийнхэн 👍 эможийг хэт түрэмгий, үл тоосон хариу үйлдэл гэж үздэг тул ашиглахаа болиосой гэж хүсдэг ажээ. Үүнээс гадна  🙂 зүгээр л инээсэн эможийг өдөж, егөөдсөн, зэвүүн утгатай гэж ойлгодог гэнэ.  Үүнээс болоод зарим Z үеийнхэн ажлын чатаар эрхий хурууны эможийг ашиглахаа зогсоохыг хүсдэг аж.  

Reddit платформ дээр ч ийм байр суурийг ихээр илэрхийлдэг бөгөөд нэгэн  хэрэглэгч “Хэн нэгэн зүгээр л эрхий хурууны эможи явуулах нь маш бүдүүлэг үйлдэл” гэсэн байна.   

Яагаад эдгээр эможи бүдүүлэг гэж? 

Эрхий хурууны эможи нь уламжлалт утгаараа “ok”, “good”, “I acknowledge you” гэх мэт энгийн хариу юм. Гэвч агуулгагүй, дангаар нь явуулсан үед Z үеийнхний сэтгэл зүйд хүчин чармайлт гаргахгүй, үл тоож байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Энэ нь нийгмийн оролцооны сэтгэл зүйн үзүүлэлттэй холбоотой бөгөөд хүмүүс хариу авахдаа текст, сэтгэл хөдлөл, нүүрний хөдөлгөөн, биеийн хэлэмж хэрэгтэй гэж боддогоос үүдэн ганц эрхий хуруу, инээмсэглэсэн царай нь утгагүй, хэт албан, хүйтэн хөндий мэт санагддаг ажээ.  

Z үеийнхэн үнэнч, сэтгэлээсээ харилцаж байгаа хандлагыг эрхэмлэдгээс гадна дижитал орчинд өсөж, чат, мессежээр илүү харилцаж, эможигоор сэтгэл хөдлөлөө илэрхийлэх соёлд дассан байдаг. Иймээс л үе хооронд эможийг ойлгох ойлголт хүртэл зөрчилдөж буй юм.  

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.