УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Дэлхийн хамгийн том Сантагийн захидлын төв Канадад байрладаг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Дэлхийн хамгийн том Сантагийн захидлын төв Канадад байрладаг

Дэлхийн хамгийн том Сантагийн захидлын төв Канадад байрладаг

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2025.12.08 · 2 унших

Хүүхэд бүр хүсэл мөрөөдлөө цаасан дээр буулгаад, хаа нэгтээ жинхэнэ Санта түүнийг уншаасай гэж нууцаар итгэдэг. Тэр хүсэл хаа хүрдэг бол гэж та бодож байсан уу? Дэлхийн өнцөг булан бүрээс илгээсэн сая сая захидлыг нэгтгэн хүлээн авдаг тэр онцгой газар бол дэлхийн хамгийн том Сантагийн шуудангийн төв болох Канадын шуудан төв юм.

Канадын шуудангийн алба 1982 оноос Сантагийн албан ёсны шуудангийн код болох H0H 0H0-г бүртгэн авч, дэлхийн бүх хүүхдэд Сантад захиа илгээх боломжийг нээсэн байдаг. Өнөөдөр энэ хаяг руу жил бүр 1.5 сая гаруй захидал ирдэг бөгөөд тэдгээрийг Канад даяар сайн дурын үндсэн дээр ажилладаг 20 мянга гаруй “шуудангийн элфүүд” уншиж, олон хэл дээр ирсэн хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл, баярын мэндчилгээг уншиж, тус бүрд нь гараар хариу бичдэг нь тус хөтөлбөрийг дэлхийд дахин давтагдашгүй болгодог ажээ.

Цаг хугацааны явцад энэхүү Сантагийн шуудан нь баярын соёлыг түгээгч үндэсний төсөл болон хөгжсөн бөгөөд жил бүр ирдэг захидлын хэмжээ нь Канадын шинэ жилийн хамгийн том нийгмийн аянд тооцогддог байна. Иймд Энэхүү төв нь баярын өдрүүдэд аз жаргал түгээх, хүүхдүүдийн итгэл, төсөөллийг хамгаалах зорилготойгоор дэлхий даяар Сантад захиа бичих уламжлалыг хадгалсаар байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.