УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Gap year надад маш их тус болсон
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Gap year надад маш их тус болсон

Gap year надад маш их тус болсон

TsoilogsoZ
TsoilogsoZ
Team · TsoilogsoZ
2024.01.10 · 2 унших

Хэдэн жилийн өмнө хатгаа тусаад эмнэлэгт хэвтэх болоод. Улсын эмнэлэгт ор байхгүй олон жаахан хүүхдүүд шалан дээр гудас дэвсчихсэн хэвтэж байсан. 

Халуураад ухаан балартахын даваан дээр байхдаа би 6 цаг хүлээж байж эмчдээ үзүүлж байлаа. Тэр үеэс л Монголд хүүхдийн эрхийн төлөө чадах чинээгээрээ дуу хоолойгоо өргөх ёстой юм байна гэж бодогдсон. Би өөрөө их өрөвч хүн болохоор тэр эмнэлэгт уйлж байгаа хүүхдүүдийн төрх тархинд минь үлдчихсэн. Тийм ч болохоор хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр сурахаар зорьж байгаа. Энэ маань ч тэтгэлэгт тэнцэхэд их нөлөө үзүүлсэн байх гэж боддог.

Тэтгэлэг олж чадаагүй, мэргэжлээ ч сонгоогүй надад хамгийн зөв сонголт gap year л байсан юм байна гэдгийг одоо миний авсан Full Ride тэтгэлэг батлах болов уу гэж боддог. 

9-р ангидаа анх гадагшаа явж суралцахаар шийдсэн ч, над шиг хөдөөгийн хүүхэд Америкт суралцана гэдэг төсөөлөл огт байгаагүй. 

Сургуулиа төгсөхдөө нийт 19 сургуульд хүсэлт явуулсан ч нэг нь л зөвшөөрсөн. Тэр сургуулийнх нь санал болгосон тэтгэлэг бага дүнтэй байсан тул үлдсэн төлбөрөө төлөх боломжгүй болсон. Ямартай ч гадаадад суралцана гэсэн шийдвэр гаргасан байсан учраас нэг жил өнжиж, тэр хугацаандаа бэлтгэлээ сайн базаан, өндөр дүнтэй тэтгэлэг авъя гэж Томүжин Академид элссэн. Улмаар зорилго нэгтэй олон хүүхэдтэй мөр зэрэгцэн хичээж эхэлсэн юм. 

Манайхны дунд жил өнжих гэдэг ойлголт ер нь хомс байдаг шүү дээ. Ахлах сургуулиа төгсөөд л аль нэг сургуульд заавал орох ёстой юм шиг боддог. Сургуульд сурахгүй байгаа хүүхдийг "бүтэхгүй нөхөр" гэж харах хандлага байдаг. Харин аав, ээж хоёр маань намайг их дэмжсэн. Манай хоёр надад, миний гаргасан шийдвэр, үзэл бодолд минь их итгэдэг юм билээ. Өөрт минь байгаа төсөөллийг над шиг тод харж чадахгүй ч гэсэн бүх л зүрх сэтгэлээрээ итгэдэг гэр бүлтэй болохоор өөрийгөө их азтайд тооцдог. Ирээдүйд дагнах чиглэл маань өөрчлөгдөж магадгүй ч сурч мэргэшсэн мэргэжлээрээ эх орондоо хувь нэмэр оруулж хүний эрх, хүүхэд хамгааллын чиглэлд чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулахыг хүсэж байна.

Уг ярилцлага нь"Global Dignity Day" буюу "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийн хүрээнд хийгдсэн бөгөөд уг санаачлагын гол зорилго нь хүн бүрийн төрөлхөөс заяагдсан нэр төртэй амьдрах эрхийг дэлхий даяар хэрэгжүүлэн, нэр төртэй амьдралд хөтлөхөд оршино.

Ярилцлагыг бэлтгэсэн: Б.Урнаа

Гэрэл зургийг: Л.Буд

DSC08301.jpg

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
TsoilogsoZ
TsoilogsoZ
Team · TsoilogsoZ · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.