УБ 15°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
АНУ-ын хаданд авирагч Алекс Хоннолд Тайванийн хамгийн өндөр барилгад олсгүй авирчээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / АНУ-ын хаданд авирагч Алекс Хоннолд Тайванийн хамгийн өндөр барилгад олсгүй авирчээ

АНУ-ын хаданд авирагч Алекс Хоннолд Тайванийн хамгийн өндөр барилгад олсгүй авирчээ

Г.Цэнд-АюушМ.Энхмаа
Г.Цэнд-Аюуш, М.Энхмаа
Ерөнхий редактор
2026.01.26 · 2 унших

АНУ-ын хаданд авирагч Алекс Хоннолд 508 метр орчим өндөртэй Taipei 101 цамхгийн оройд 90 минутын дотор ямар ч олс, хамгаалалтын хэрэгсэлгүйгээр амжилттай авирчээ.

Олс, хамгаалалтын хэрэгсэлгүйгээр өндөрт авирдаг “free solo” төрлөөр дэлхий нийтэд танигдсан Хоннолд өмнө нь байгалийн өндөр хаданд хэд хэдэн удаа авирч байсан туршлагатай. Харин энэ удаагийн түүний авиралт хотын архитектурын орчинд хийгдсэнээрээ онцлог бөгөөд илүү төвөгтэй, өндөр эрсдэлтэй нөхцөлд тооцогдож байна.

Тэрбээр барилга дээр авирах нь хаданд авирахаас ялгаатай чадварыг шаарддаг бөгөөд өндөр барилгад авирах тухай арваад жилийн турш бодож явснаа CNN агентлагт ярьжээ.

Уг авиралтыг Netflix-ийн баримтат төслийн хүрээнд шууд дамжуулалтаар хүргэж, дэлхий даяар үзэж сонирхсон байна. Хоннолд өмнө нь 2017 онд 914 метр өндөр El Capitan хаданд ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүйгээр авирч, олон улсын анхаарлын төвд орж байжээ.

Эх сурвалж: CNN

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчдийн тухай
Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор · 0 дагагч
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.