УБ 28°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
MET EXPO 2026: Монголын энтертайнмент технологийн салбарын нэгдсэн экспо зохион байгуулагдана
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / MET EXPO 2026: Монголын энтертайнмент технологийн салбарын нэгдсэн экспо зохион байгуулагдана

MET EXPO 2026: Монголын энтертайнмент технологийн салбарын нэгдсэн экспо зохион байгуулагдана

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.04.19 · 2 унших · — үзсэн

Монголын энтертайнмент технологийн салбарынхан нэг дор цугларч шинэлэг технологи, шилдэг үйлчилгээгээ таниулдаг MET EXPO 2026 хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Арга хэмжээ тавдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд M Bank Arena-д болох юм.

MET EXPO 2026 гэж юу вэ?

MET EXPO нь 2025 онд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан энтертайнмент технологийн салбарын нэгдсэн арга хэмжээ бөгөөд салбарын компаниудын ойролцоогоор 80% нь оролцож, 40 орчим мэргэжлийн байгууллага, 1,700 гаруй үзэгчид цуглан, цахим орчинд давхардсан тоогоор 1,000,000 хүнд хүрсэн билээ.

JPG 2.jpg

Энэ жил биднийг юу хүлээж байгаа вэ?

  • Оролцогч байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулахаас гадна экспогийн үеэр тусгай хөнгөлөлттэй үнээр худалдан авалт хийх, захиалга өгөх боломжтой,
  • Зочин уран бүтээлчдийн үзүүлбэр,
  • Networking хүлээн авалт,
  • Энтертайнмент технологийн салбарын 20-30 жилийн туршлагатай мэргэжилтнүүдийн үнэ төлбөргүй сургалт, воркшопууд таныг хүлээж байна. Сургалтын суудлын тоо хязгаартай тул та бүргүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Энтертайнмент технологийн салбарынхны цугларах цэг 

  • MET EXPO 2026 арга хэмжээнд дараах байгууллагууд оролцоно. Үүнд:
  • Театр, соёлын төвүүд,
  • Дууны технологийн компаниуд,
  • Гэрэлтүүлгийн компаниуд,
  • Тайзны үйлдвэрлэлийн компаниуд,
  • AV төхөөрөмж нийлүүлэгчид ,
  • Арга хэмжээ зохион байгуулалтын компаниуд,
  • Хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцоно.

Энэхүү экспо нь технологийн шинэчлэл, дэвшил, ирээдүйн боломжуудыг судалж, хүрээллээ тэлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой мэргэжилтнүүд, салбарын төлөөллүүд, урлаг технологид хайртай хүн бүрд нээлттэй. Мөн МЕТ EXPO нь технологи сонирхогч хүүхэд залууст танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой тул гэр бүлээрээ хүрэлцэн ирж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой.

MET EXPO 2026-д хүрэлцэн ирснээр та… 

Та MET EXPO 2026-д оролцвол маркетингийн багууд, бүтээлч үйлдвэрлэгчид, энтертайнмент бүтээгчид, соёлын байгууллагууд, арга хэмжээний салбарын мэргэжилтнүүд, мэргэжлийн их, дээд сургуулийн оюутнууд гээд салбарын 3,000 гаруй үзэгчтэй уулзахаас гадна шинэ харилцагч түнштэй болж бизнесийн хүрээллээ тэлэх боломжтой. 

MET EXPO 2026 арга хэмжээнд бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу!

Дэлгэрэнгүй мэдээллийг МET EXPO 2026 веб хуудас, MET Expo фейсбүүк хаяг, болон +976 9919 2000 утсаар авах боломжтой.

Монголын энтертайнмент технологийн салбарын бүтээлч ирээдүйг хамтдаа бүтээцгээе!

jpg.jpg
jpg 1.jpg
jpg 3.jpg
jpg 4.jpg
jpg 5.jpg
Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.