УБ 15°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Хэт олон сонголт нь стрессийг нэмэгдүүлж, сэтгэл ханамжийг бууруулдаг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Хэт олон сонголт нь стрессийг нэмэгдүүлж, сэтгэл ханамжийг бууруулдаг

Хэт олон сонголт нь стрессийг нэмэгдүүлж, сэтгэл ханамжийг бууруулдаг

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2025.12.09 · 2 унших

Бид өдөр бүр олон төрлийн сонголтын дунд амьдардаг. Гэвч сонголтын тоо өсөх тусам тархи илүү их ачаалж, шийдвэрийн дараах сэтгэл ханамж буурдаг бөгөөд энэхүү үзэгдлийг “сонголтын парадокс” (Paradox of Choice) гэж нэрлэдэг байна.

Колумбийн их сургуулийн судлаач Шина Айенгарын хийсэн нэртэй туршилтад хэрэглэгчдэд 6 болон 24 төрлийн жимсний чанамал санал болгож харьцуулжээ. Хэдийгээр олон сонголттой бүлэг бүтээгдэхүүнээ илүү сонирхсон ч худалдан авалт хийх магадлал нь цөөн сонголттой бүлгээс даруй бага байжээ. Харин цөөн сонголтын нөхцөлд хэрэглэгчид шийдвэрээ хурдан гаргаж, сонголтдоо илүү сэтгэл хангалуун үлдсэн байна.

Учир нь сонголтын тоо нэмэгдэхэд тархи мэдээлэл боловсруулах, эрсдэл тооцох процессыг илүү төвөгтэй болгох тул анхаарал сарних, шийдвэр гаргалт удаашрах, хийсэн сонголтоо эргэж харах зэрэг дарамт бий болдог аж. Судлаачдын үзэж буйгаар хүний тархи 3-7 хувилбарын дунд хамгийн оновчтой шийдвэр гаргадаг бол 20 гаруй хувилбарын үед стресс нэмэгдэж, “decision fatigue” буюу шийдвэрийн ядралт үүсдэг байна.

Иймд олон сонголт эрх чөлөө мэт харагдавч, бодит амьдралд хүний сэтгэлзүйд илүү их ачаалал үүсгэдэг бол цөөн, тодорхой сонголт илүү тайван, сэтгэл хангалуун амьдралд хүргэдэг ажээ.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.