УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Хөвсгөлийн нэг өдөр: Чаргаар цэцэрлэгээ зорих хүүхдүүд
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Хөвсгөлийн нэг өдөр: Чаргаар цэцэрлэгээ зорих хүүхдүүд

Хөвсгөлийн нэг өдөр: Чаргаар цэцэрлэгээ зорих хүүхдүүд

Posted
Posted
Team · Posted
2025.03.07 · 3 унших

Цас хаялан нар жаргахтай зэрэгцэн утаатай хотоос 998 км зайд орших Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум хэмээх уушги баярлам газар ирэв. Тус суманд шөнөдөө -40 хэмийн  хүйтэн болох ба энэ нь тэндхийнхний хувьд энгийн үзэгдэл. Өдөртөө -25 хэмийн хүйтэн байхад л гадаа хүүхдүүд тоглож, нутгийн залуус дээлийнхээ энгэрийг задгайлах нь холгүй холхино. Урд талдаа алдарт Жарганатын гол, Хорьдол Сарьдагийн нуруу харагдах нь нүдний баясгалан гэлтэй.

_ZZW1259.jpgЭндхийн бүх зүйл огт өөр ертөнц мэт цоо шинэ санагдана. Сумын төвийн сонин сайхантай танилцан явсаар, чарганд хүүхдээ суулган харьж буй хүнтэй таарав. Эл үзэгдлийг харснаар зураг дарах сэдэл төрж, маргааш өглөө нь эртлэн босон голын жавар хүүрэглэхтэй зэрэгцэн чаргандаа суугаад цэцэрлэгээ зорих багачуудын зургийг дарсан юм. 

_DSF6076.jpgТөмөр хөлтэй чарганы дээр аав ээж нар мод, цаасан хайрцаг бэхэлж хүүхдүүдээ суулгаад, дээлээр хучин зөөх аж. 

_ZZW2932.jpgДөрөв орчим насны бор малгай, цэнхэр хүрэм, эсгий гуталтай “лут эр” чаргаа чирсээр цэцэрлэгийн шонгоос морио уях мэт уяж орхино. Ийнхүү тэрбээр цааш хээв нэг алхаад явчхав. Монгол хүүхэд ингэж л өсөж торнидог гэлтэй. 

_ZZW0829.jpgНутгийнхан чаргыг “цанаг” гэж нэрлэнэ. Зураг даран зогсож ахуйд нутгийн хижээл насны нэгэн ах ирж “Би ч багадаа цанаганд сууж, ааваараа чирүүлэн харьдаг байлаа.  Одоо бол цанагаараа мөс, түлээ, гурил гээд бүгдийг л зөөдөг болж дээ. Сайхан дурсамж шүү” хэмээсэн юм.

_ZZW1402.jpg

_ZZW1150.jpg

_ZZW1085.jpg

_ZZW0899.jpg

_ZZW1291.jpg

_ZZW2860.jpg

Нар хэвийх үед цэцэрлэгийн багачууд цанагандаа суугаад, гэрийнхний хамт гэр өөдөө инээлдсээр харих нь сэтгэл бүлээцэм. Тэр дундаас улаан хүрэмтэй жаахан охин цанаган дээрээсээ “Баяртай ах аа, миний зургийг аваарай”   хэмээн далласаар зөрлөө. Цанагандаа суугаад явах хүүхдүүдийн инээд цав цагаахан, яг л Зүмбэрлэх уулынхаа орой шиг ажээ.

_DSF5959.jpgГэрэл зураг, бичвэрийг: Д.Занданбат

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Posted
Posted
Team · Posted · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.