УБ 9°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.06.24 · 2 унших

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдийн хуваарьт зохицуулалт хийх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Үндэсний их баяр наадмаар долоодугаар сарын 10-наас 15-ныг дуустал албан ёсоор амардаг зохицуулалттай. Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ жилийн баяр наадмын эхний хоёр өдөр буюу долоодугаар сарын 11, 12-ны өдрүүд бямба, ням гарагт таарч байгаа тул уг хоёр хоногийн амралтыг дараагийн ажлын өдрүүд болох долоодугаар сарын 16-ны пүрэв, 17-ны баасан гарагт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Ийнхүү амралтын өдрүүдийг шилжүүлэн зохицуулснаар долоодугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тус сарын 19-нийг дуустал бүх нийтээрээ дараалан амрахаар болж байна. Энэхүү зохицуулалтын хүрээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд долоодугаар сарын 20-ны даваа гарагаас эхлэн албан ёсны ажлын хуваарийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх аж.

Баяр наадмын өдрүүдэд олон хоногоор үргэлжлэн амрах тул иргэд та бүхэн хөдөө орон нутагт зорчихдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлаа чанд сахиж, хурд хэтрүүлэхгүй байхыг уриалж байна. 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.