УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Скүүтер, мопед, унадаг дугуйтай иргэдэд зориулсан тусгай эгнээ гаргах ажил үргэлжилж байна
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Скүүтер, мопед, унадаг дугуйтай иргэдэд зориулсан тусгай эгнээ гаргах ажил үргэлжилж байна

Скүүтер, мопед, унадаг дугуйтай иргэдэд зориулсан тусгай эгнээ гаргах ажил үргэлжилж байна

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.06.18 · 2 унших

2025 онд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас 2026-2028 онд нийт 253 км урт дугуйн замын ажил хийхээр төлөвлөж буйгаа танилцуулсан. Тэгвэл энэ онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулсан бөгөөд Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барих юм байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод нийт 101.7 км дугуйн зам байгаа ч хүн амын хэт төвлөрөл, нийслэлийн авто замын хэрэглээ зэргээс шалтгаалан дугуйн замын хүрэлцээ хангалтгүй байгаа юм.

Түүнчлэн УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж суррон, скүүтер, мопедын хэрэглээг зохицуулсантай холбоотойгоор ирэх долоодугаар сарын 1-нээс улсын хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүүтер, суррон унахыг хуулиар хориглоно. Энэхүү зохицуулалтын дагуу цахилгаан дугуй, скүүтерийн жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо, унадаг дугуйн замаар, эсвэл тусгай эгнээгээр зорчих ёстой юм. Улмаар Улаанбаатар хотод скүүтер, мопед, унадаг дугуйтай иргэдэд зориулсан тусгай эгнээ гаргах ажил үргэлжилж байна. 

Одоогоор унадаг дугуй, скүүтер, мопедын зориулалтын 14.6 км эгнээ байгаа бол энэ онд 31.2 км-ийг нэмэхээр төлөвлөжээ. 2040 он гэхэд нийслэлийн дугуйн замын нийт уртыг 1,677 км хүргэх урт хугацааны зорилт дэвшүүлсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэхүү төсөл хэрэгжсэнээр автомашины хэрэглээнээс үүдэлтэй агаар, дуу чимээний бохирдол буурч, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих нөхцөл бүрдэх ажээ. 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.