УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Хөрөнгө оруулагчдын үндэсний хэмжээний чуулган энэ сарын 6-нд зохион байгуулагдах гэж байна
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Хөрөнгө оруулагчдын үндэсний хэмжээний чуулган энэ сарын 6-нд зохион байгуулагдах гэж байна

Хөрөнгө оруулагчдын үндэсний хэмжээний чуулган энэ сарын 6-нд зохион байгуулагдах гэж байна

Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор
2025.12.05 · 4 унших

Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн том цугларалт болох “Хөрөнгө оруулагч үндэстэн 2025” арга хэмжээ арван хоёрдугаар сарын 6-ны өдөр ОРИ студид зохион байгуулагдах гэж байна.

2016 оноос тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн энэхүү чуулган нь Монголын хөрөнгө оруулалтын экосистемийг бэхжүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн уламжлалт арга хэмжээ юм. Жил бүр санхүү, хөрөнгө оруулалтын салбарын мэргэжилтнүүд, байгууллагууд, бодлого тодорхойлогчид оролцож, салбарын өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлсээр ирсэн билээ.

Энэ жилийн арга хэмжээний хүрээнд оролцогчид:

  • Хөрөнгийн зах зээлийн шинэ мэдээ мэдээлэл, чиг хандлага, боломжуудтай нэг дороос танилцах,
  • Салбарын тэргүүлэгч компаниуд, мэргэжилтнүүдтэй уулзаж туршлага солилцох,
  • Өөрийн ажилладаг салбарын ач холбогдол, тулгарч буй бэрхшээл, шийдлүүдийг танилцуулах боломжтой юм.

Түүнчлэн оролцогчид салбарынхаа сүүлийн үеийн мэдээллийг олон нийтэд хүргэх боломжтой бөгөөд мэдээллийг Монгол Улсын өнцөг булан бүрд хүрэх телевизийн сувгаар дамжуулахаар төлөвлөгдөж байгаа аж.

Бүртгүүлэх холбоос: ⁦https://shorturl.at/JgzzL⁩

Арга хэмжээний хөтөлбөр:

cover-1.jpg1.jpg1991.jpg1992.jpg1993.jpg1994.jpg

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.