УБ 15°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Орой унтахаасаа өмнө намуухан хөгжим сонсох нь нойрны чанарыг сайжруулдаг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Орой унтахаасаа өмнө намуухан хөгжим сонсох нь нойрны чанарыг сайжруулдаг

Орой унтахаасаа өмнө намуухан хөгжим сонсох нь нойрны чанарыг сайжруулдаг

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.01.23 · 2 унших

Орой унтахаасаа өмнө тайван хэмнэлтэй хөгжим сонсох нь сэтгэл зүй, нойрны чанарт эерэг нөлөө үзүүлдэг болохыг судлаачид онцолж байна. Тодруулбал, АНУ-ын Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс гаргасан судалгаанд хүмүүс унтахаасаа өмнө удаан хэмнэлтэй, зөөлөн хөгжим сонсох нь түгшүүрийг багасгаж, сэтгэл санааг тайвшруулж, бие болон тархи унтахад бэлэн болж бөх нойрсдог гэсэн байна. 

Ачаалал их, чанга дуу чимээтэй, агаар болон нарны гэрэл бага ордог газар ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд стрессийн даавар болох кортизолын түвшин өндөр байдаг тул нойргүйдлээс сэргийлж орой унтахдаа намуухан хөгжим сонсохыг зөвлөдөг аж. Учир нь стрессийн түвшинг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол хөгжим сонсох юм байна. Кортизолын түвшин нэмэгдэх тусам хүн илүү сэрэмжтэй болж улмаар шөнө ойр ойрхон сэрэх, хар дарах, эрт амарсан ч өглөө ядарсан байдалтай сэрэх зэрэг олон сөрөг нөлөөтэй ажээ. 

Хөгжим нойронд хэрхэн нөлөөлдөг талаар олон орны судалгаа байдаг ч Монгол улсад мөн адил энэ талын судалгааг амжилттай танилцуулсан байдаг. Тухайлбал, 2023 онд МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын арга зүйн тэнхим “Дэлхий” хамтлагтай хамтран “Хүн, дэлхий хөгжмийн харилцан шүтэлцээ” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан билээ. Тус эрдэм шинжилгээний хурлын хүрээнд явуулсан судалгаагаар бага насны хүүхэд, насанд хүрэгчдэд нэг сарын хугацаанд Дэлхий хамтлагийн “хавар” хөгжмийг сонсгон тэдний зан авир, дадал зуршилд хөгжим хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Судалгааны үр дүнд хар дараад унтаж чаддаггүй байсан хүүхэд сарын дараа гэхэд аав ээжтэйгээ жимсэнд явж байгаагаар зүүдэлсэн гэсэн бол насанд хүрэгчдийн хувьд унтах бүрдээ “хавар” хөгжмийг тоглуулснаар гүн нойрондоо хурдан шилжиж, нойрны чанар 14 минутаар уртассан үр дүн гарсан байдаг ажээ.

Иймд унтахаасаа өмнө хөгжим сонсох нь нойрыг сайжруулах энгийн бөгөөд хамгийн үр дүнтэй арга байж болох юм. Харин эсрэгээрээ таны нойрны хэмнэлд муугаар нөлөөлж, унтахад хүндрэлтэй санагдаж байвал унтахаасаа нэг цагийн өмнө хөгжим сонсохыг зөвлөж байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.