УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Хүн ам, орон сууцны завсрын тооллогод "E-Mongolia" болон цахим хуудсаар хамрагдах боломжтой
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Хүн ам, орон сууцны завсрын тооллогод "E-Mongolia" болон цахим хуудсаар хамрагдах боломжтой

Хүн ам, орон сууцны завсрын тооллогод "E-Mongolia" болон цахим хуудсаар хамрагдах боломжтой

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2025.11.18 · 2 унших

Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо хүн амын бүтэц, шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, өрхийн сууцны нөхцөл байдлыг шинэчлэх зорилгоор цогц судалгааг Хүн ам, орон сууцны завсрын тооллогын хүрээнд таван жил тутамд зохион байгуулдаг билээ. 

2025 оны завсрын тооллого нь иргэдийн төрд бүртгэлтэй мэдээллийг ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү арга нь мэдээллийг илүү бүрэн, найдвартай цуглуулж, алдагдалгүй боловсруулах боломжийг олгож буйгаараа онцлог юм. Иймд Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч буй иргэд www.2025.mn цахим хуудас болон “E-Mongolia” системээр, харин гадаад улсад оршин суугаа иргэд www.citizen.2025.mn цахим хуудсаар хандаж, тооллогодоо хамрагдах боломжтой байна. 

Иргэд тооллогод идэвхтэй оролцсоноор өөрийн болон өрхийн мэдээллийг алдагдалгүй бүртгүүлж, улс орны хүн ам, орон сууц, нийгмийн үйлчилгээ, боловсролын бодлого зэрэгт шууд нөлөө үзүүлэх боломжтой. Цахимаар оролцсоноор иргэд цаг хугацаагаа хэмнэх боломжтой бөгөөд тооллогын үйл явцад хялбар, хүртээмжтэй оролцох давуу талтай. Мөн мэдээллийг тодруулах шаардлагатай иргэдтэй 2025 оны 10 сарын 15-наас 12 сарын 15-ны өдрүүдэд 7015-1212 дугаарын утсаар холбогдох боломжтой аж.

Хүн ам, орон сууцны завсрын тооллого нь тоо баримт цуглуулахаас гадна улсын бодлого төлөвлөлт, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг шинэчлэхэд суурь мэдээлэл болдог тул иргэд та бүхэн тооллогод идэвхтэй оролцож, мэдээллээ бүртгүүлэхийг уриалж байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.