УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Анхны шинэ жилийг 4,000 жилийн өмнө Месопотамид тэмдэглэж байсан
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Анхны шинэ жилийг 4,000 жилийн өмнө Месопотамид тэмдэглэж байсан

Анхны шинэ жилийг 4,000 жилийн өмнө Месопотамид тэмдэглэж байсан

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2025.12.02 · 2 унших

Эрдэмтдийн үзэж байгаагаар дэлхийн хамгийн эртний шинэ жилийн баяр Месопотамын нутгаас эхтэй аж. Ойролцоогоор 4,000 жилийн өмнө одоогийн Иракын нутагт оршин тогтнож байсан Сумер, Вавилончууд хаврын эхний сарыг угтаж шинэ жилийг тэмдэглэдэг байжээ. Тэдний ашигладаг Сумер–Вавилоны сарны календариар шинэ жил нь “Нисан” (Nisannu) сарын эхний өдөр тохиодог байсан бөгөөд энэ нь байгаль сэрж, тариалангийн шинэ мөчлөг эхэлдэг цаг үе байв. 

Энэ баярыг “Akitu” буюу зарим эх сурвалжид “Zagmuk” хэмээн нэрлэдэг бөгөөд шинэ жилийн өдрөөр хаандаа хүндэтгэл үзүүлж, бурхдад тахил өргөх, нийгмийн эв нэгдлийг илтгэсэн бэлгэдлийн ёслолууд өрнөдөг байсан байна. 

Хэдийгээр Месопотамын энэхүү баяр өнөөгийн бидний 1 дүгээр сарын 1-нд тэмдэглэдэг шинэ жилээс хэлбэрийн хувьд ялгаатай ч утга агуулга нь ижил. Тэдний хувьд ч шинэ жил нь шинэ боломж, аз хийморь, эрүүл энх, амьдралын цоо шинэ мөчлөгийг бэлгэдсэн ховор нандин цаг мөч байжээ. 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.