УБ 10°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Монголын анхны энтертайнмент технологийн “MET Expo 2025” амжилттай зохион байгуулагдлаа
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Монголын анхны энтертайнмент технологийн “MET Expo 2025” амжилттай зохион байгуулагдлаа

Монголын анхны энтертайнмент технологийн “MET Expo 2025” амжилттай зохион байгуулагдлаа

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2025.05.09 · 3 унших

Тайз, дэлгэцийн уран сэтгэмж, технологийн шинэ шийдлүүд болон сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд хосолсон Монголын энтертайнмент технологийн салбарын хамгийн анхны арга хэмжээ болох “MET Expo” энэ сарын 3, 4-ний өдрүүдэд M Bank Arena-д амжилттай зохион байгуулагдлаа.

Frame 1261157994.jpg

Frame 1261157983.jpg

Хоёр өдрийн турш үргэлжилсэн энэхүү арга хэмжээнд энтертайнмент арга хэмжээ зохион байгуулахад шаардлагатай тайз, дэлгэцийн шийдэл, гэрэлтүүлэг, дууны систем зэрэг техник, технологийн шилдэг шийдлүүдийг танилцуулснаар энэхүү салбарын хөгжил, уран бүтээлийн гүйцэтгэл хэрхэн дараагийн түвшинд гарч буйг оролцогчдод бодитоор харуулсан нь онцлог байв. Контент бүтээгчид, стримерүүд, инженерүүдээс гадна тайз, дуу, гэрэлтүүлгийн техник хариуцсан мэргэжилтнүүд, эвентийн зохион байгуулалтын багууд мөн энэ салбарт хөл тавихаар зорьж буй оюутан залуус зэрэг урлаг, технологид хайртай 1,700 гаруй хүн MET Expo-д оролцсон нь энтертайнмент технологийн салбарын өсөлт, ирээдүйн боловсон хүчний бэлтгэл, залуусын идэвх, сонирхлыг илэрхийлж байлаа. 

Frame 1261157982.jpg

Frame 1261157980.jpg

Экспогийн танхимд дэлгэгдсэн шинэлэг төхөөрөмжүүд, тайзны шийдэл, дуу, дүрсний технологи, хөгжмийн тоног төхөөрөмж зэргийг оролцогчид өөрийн биеэр туршиж үзэхийн зэрэгцээ салбарын уулзалт, туршлагатай мэргэжилтнүүдийн сургалт, зөвлөгөө, хэлэлцүүлэгт хамрагдан, мэдлэг, ойлголтоо тэлэн энтертайнмент технологийн ертөнц дэх ирээдүйн чиг хандлага, хамтын ажиллагааны шинэ гарц, карьерын боломжуудыг ч олж харсан нь арга хэмжээний онцлох хэсгийн нэг байв.

Frame 1261157984.jpg

Frame 1261157995.jpg

Арга хэмжээнд энтертайнмент технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй тэргүүлэгч компаниуд нэгдэн оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулсан нь салбарын хамтын оролцоог нэг алхмаар урагшлуулсан чухал үйл явдал байлаа.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.