УБ 15°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Монгол Үндэсний бичиг Парисын Олимпыг чимэж байна
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Монгол Үндэсний бичиг Парисын Олимпыг чимэж байна

Монгол Үндэсний бичиг Парисын Олимпыг чимэж байна

Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор
2024.08.09 · 5 унших

Дэлхий нийтээрээ спортын соёлоор амьсгалж буй Олимпын наадмын өдрүүд өндөрлөх дөхжээ. Гэхдээ Олимпын наадмын үеэр зөвхөн спорт гэлтгүй улс орнууд өөрсдийн үндэсний соёлыг сурталчилдаг төсөл хөтөлбөр болох тусгайлсан “Olympic Hospitality House” байдаг гэдгийг мэдэх үү?

Цар тахлын улмаас Олимпын энэ хөтөлбөр өмнөх наадмуудаар бага цар хүрээнд зохион байгуулагдаж байсан бол “Парис 2024” Олимпын наадмаар олон нийтэд нээлттэй бөгөөд олон улс орны оролцоотойгоор зохион байгуулагдаж байгаа аж. Цаашлаад Олимпын спортын төрлүүдээс илүү улс орнуудын соёл, ёс заншилтай танилцах гэж Olympic Hospitality House-ыг зорьж ирдэг хүмүүс ч байна гэнэ шүү.

Манай Монгол Улсын соёлыг сурталчлах “Mongolia House” нь энэ удаагийн Олимпын наадмын Olympic Hospitality House зохион байгуулагдаж байгаа хэсгийн хамгийн тухтай хэсэг болох La Villette Park-ын ойролцоо байрлаж байгаа юм. 

Энэхүү 16 өдрийн турш үргэлжлэх соёлын хөтөлбөрт оролцож буй манай “Mongolia House” төслийн хүрээнд Монгол орны үзэсгэлэнт байгаль, үүх түүх, соёл уламжлал, ёс заншлыг таниулах үндэсний идээ зоог амтлах, монгол үндэсний тоглоом наадгайтай танилцах, тоглох, үндэсний урлагийн үзүүлбэрүүдийг үзэх боломжтой бөгөөд энэ дундаас манай үндэсний бичгийн калиграфын үйлчилгээ нэлээд сонирхол татаж байгаа талаар Уран бичээч А.Ганзориг ярилаа.

"Үндэснийхээ бичгийг олон улсад сурталчилж байгаадаа баяртай байна"

Frame 1261156690.png

"Парис 2024 зуны Олимпын наадмын Mongolia House-ийн хүрээнд Парис хотод үндэсний бичгийн калиграфаар бичих үйлчилгээ үзүүлж байна. Одоогоор гадаадын 20-25 улсын хүн бичүүлсэн. Маш их сонирхож байна. Миний хувьд уран бичлэгийн чиглэлээр ажиллаад 25 жил болж байна. Монгол үндэснийхээ бичгийг олон улсад сурталчилж байгаадаа маш их баяртай байна.” 

Olympic Hospitality House-уудаар зочилсноор:

  • Тухайн улс орны соёлтой танилцах
  • Тухайн улсын үндэсний хоолыг идэж үзэх
  • Олимпын наадамд оролцож байгаа тамирчидтай уулзах
  • Өмнөх Олипмын наадмуудад амжилттай оролцож байсан домог тамирчидтай уулзах
  • Олимпын наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд бүтээсэн шинэ санаанууд болон дэмжчигч байгууллагуудын шинэ бүтээгдэхүүнүүдыг туршиж үзэх
  • Олимпын наадмыг үзэж сонирхож буй бусад хөгжөөн дэмжигчидтэй уулзаж, танилцах
  • Олимпын наадмын бэлэг дурсгалын зүйлсийг худалдан авах боломжтой юм. 

Парис 2024 зуны Олимпын Olympic Hospitality House хөтөлбөрийн хүрээнд Австри, Бельги, Канад, Их Британи, Итали, Монгол Улс зэрэг 31 орон оролцож байгаа аж.

Frame 1261156693.png

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.