Залуусын орон зай

Google болон Боловсролын яамны хамтарсан “Албус” судалгааны төсөл хэрэгжиж эхэллээ

Б.Отгонзаяа2024.10.292 минут унших
Google болон Боловсролын яамны хамтарсан “Албус” судалгааны төсөл хэрэгжиж эхэллээ - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Google компани Боловсролын яамтай хамтран 2023 оны долоодугаар сараас төрийн өмчит ЕБС-иудын сургалтын үйл ажиллагаанд Google for Education-ий программ хангамж, цахим хэрэглэгдэхүүнүүдийг нэвтрүүлж, боловсролын салбарт цахим шилжилтийг хийж эхэлсэн билээ. Энэхүү хамтын ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болох Албус судалгааны төслийн нээлтийн үйл ажиллагаа энэ оны аравдугаар сарын 28-нд МУБИС-ийн харьяа ЕБ-ын бүрэн дунд сургууль дээр боллоо.

Google болон Боловсролын яамны хамтарсан “Албус” судалгааны төсөл хэрэгжиж эхэллээ нийтлэлийн зураг

Тус судалгааны ажил өмнө нь дэлхийн 24 оронд хэрэгжиж байсан бөгөөд манай улсад 2 үе шаттайгаар хэрэгжих төлөвтэй байна. Эхний ээлжид Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй сургуулиудаас 2 сургуулийг сонгох бөгөөд нэг сургуулийн нэг ангийн сурагчдыг технологийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, нөгөө сургуультай харьцуулж үр дүнг гаргана. Төсөл хэрэгжих эхний сургуулиар МУБИС-ийн харьяа ЕБ-ын бүрэн дунд сургууль сонгогдсон бөгөөд эхний төсөл 3 сарын хугацаатай үргэлжилж, 2025 оны хоёрдугаар сарын 25-нд өндөрлөх юм. 

Google болон Боловсролын яамны хамтарсан “Албус” судалгааны төсөл хэрэгжиж эхэллээ нийтлэлийн зураг

Цахим, танхим хосолсон сургалтын систем

Цахим технологийг анги танхимд хослуулан ашигласнаар ямар давуу тал, бодит үр дүн гарч байгааг хэмжихэд Албус судалгааны төслийн зорилго оршино. Ингэснээр энэхүү технологи нь монгол хүүхдүүдийн суралцах арга барил, хэрэглээнд тохирох эсэхийг бодит судалгаан дээр үндэслэн гаргаж ирэх юм. Эхний төсөлд МУБИС-ийн харьяа ЕБС-ийн бүрэн дунд сургуулийн 7а ангийн 37 сурагч, 5 багшийг хамруулаад байгаа юм. Эдгээр багш, сурагчид 3 сарын хугацаанд сургалтынхаа үйл ажиллагаанд төслийн бангийнхны зүгээс өсгөн зөөврийн компьютерыг ашиглаж, танхим, цахим хосолсон хэлбэрээр хичээлдээ оролцоно. Өөрөөр хэлбэл, багш нар Google -ийн боловсролд зориулсан аппликейшнүүдийг ашиглан хичээлээ цахимд байршуулж, сурагчид ч мөн адил гэрийн даалгавраа цахим хэлбэрээр явуулна. 

Google болон Боловсролын яамны хамтарсан “Албус” судалгааны төсөл хэрэгжиж эхэллээ нийтлэлийн зураг

Багш, нарт Google-ийн платформуудыг ашиглан хичээлээ хэрхэн үр дүнтэй явуулах, нөгөө талаас сурагчид хэрхэн зөв зохистой ашиглах вэ гэдэг дээр Teach for Mongolia-ийн хамт олон чиглүүлэг сургалтуудыг өгч ажиллана.

Албус судалгааны төслийн давуу тал 

Google болон Боловсролын яамны хамтарсан “Албус” судалгааны төсөл хэрэгжиж эхэллээ нийтлэлийн зураг

Дэлхийд 200 сая гаруй хэрэглэгчтэй Google Classroom-д багш хичээлээ байршуулснаар тухайн өдөр хичээлдээ ирж чадаагүй, бүрэн гүйцэт ойлгоогүй сурагчдад хичээлээ нөхөж үзэх боломж нээгдэнэ. Нөгөөтээгүүр танхимын хичээл 40 минут үргэлжилдэг. Энэ хугацааны 80-90 хувьд багш хичээлээ зааж, 10-20 хувьд сурагчид асуулт асуугаад өнгөрдөг. Өөрөөр хэлбэл, сурагчид хоорондоо яриа өрнүүлж бие биеэсээ суралцах, багштайгаа ярилцах нөхцөл анги танхимын сургалтад бага байдаг. Тиймээс цахим технологийг анги танхимд хослуулан ашигласнаар дээрх асуудлыг шийдэх боломжтой юм. Цаашид энэхүү төсөл хэрэгжиж дууссаны дараагаар 2025 оны гуравдугаар сард Албус судалгааны 2 дахь төслийг орон нутгийн сургуулиуд дээр хэрэгжүүлэх юм байна. 

Холбоотой нийтлэлүүд