УБ 15°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Grow with Google Mongolia тэтгэлэгт хөтөлбөр Монголд хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжлээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Grow with Google Mongolia тэтгэлэгт хөтөлбөр Монголд хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжлээ

Grow with Google Mongolia тэтгэлэгт хөтөлбөр Монголд хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжлээ

Posted
Posted
Team · Posted
2025.09.02 · 2 унших

Google компанийн албан ёсны эрхтэй “Grow with Google Mongolia” тэтгэлэгт хөтөлбөрийн 2025 оны элсэлтийн хаалтын ёслол наймдугаар сарын 25-нд, TCI төвд байрлах Ballroom ZU-д боллоо. 

Go Lab, Гүнд Инвестмент Холдинг ХХК, Монгол Улсын Үндэсний номын сан, Мэдээлэл технологийн үндэсний парк, ЦойлогсоZ залуусын коммьюнити болон ССАЖЗЯ хамтран зохион байгуулсан “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргасан 2,000 гаруй залуусаас шалгарч, гурван сарын турш хөтөлбөрт хамрагдсан 350 залуус, 2024 оны төгсөгчид, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл хүндэт зочид хүрэлцэн иржээ. 

Хаалтын үйл ажиллагааны үеэр Google компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Э.Өсөхбаяр хөтөлбөрийн үр дүнг, хөтөлбөрийн төслийн менежментийн ангийн багш Ж.Батчимэг, цахим аюулгүй байдлын ангийн багш У.Ганбаяр, ахисан түвшний их өгөгдлийн шинжилгээ ангийн багш Ж.Болор, UX дизайн ангийн багш М.Дөлгөөнбаяр, дижитал маркетинг ба цахим худалдаа ангийн багш М.Тэмүүлэн, мэдээллийн технологийн автоматжуулалт ангийн багш Б.Мөнх-Эрдэнэ нар тус тус гурван сарын сургалтын онцлох үр дүнгээ танилцуулсан байна.

Sport day 101.jpg

Түүнчлэн “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн 2024 оны төгсөгч О.Элбэгмөрөн “Бүгд Найрамдах Өмнөд Судан” улсад энхийг сахиулах алба хааж байх хугацаандаа “Дижитал маркетинг ба цахим худалдаа”-ны ангийг амжилттай төгсөж, үргэлжлүүлэн сурсан чиглэлээрээ амжилттай карьер эхлүүлсэн тухай өөрийн түүх болон, хөтөлбөрт нэгдсний дараах амьдралын шинэ өөрчлөлтийн туршлагыг хуваалцсан юм.

Арга хэмжээний нэгэн онцлох хэсэг нь “Дэлхийн технологийн давалгаанд залуус хэрхэн бэлэн байх вэ?” сэдвээр өрнөсөн хэлэлцүүлэг байв. Панел хэлэлцүүлэгт Google компанийн төлөөлөл, Meta, OpenAI, Tik Tok, Roblox компанитай хамтарч ажиллаж буй Faro Group, Apple Pay, Android Pay шийдлийг Монголд нэвтрүүлж буй Bonum, Infinite Solutions зэрэг компаниудын төлөөлөл оролцож, технологийн салбарын шинэ чиг хандлага, залууст бий болж буй боломж, бэрхшээлүүдийн талаар санал бодлоо хуваалцсан байна. 

Sport day 100.jpg

Мөн “Grow with Google Challenge” гарааны бизнесийн уралдааны шилдгүүд тодорч, 

  • 3-р байрт Growgle баг “TenAI” буюу тендерийн процессыг автоматжуулах ухаалаг системээрээ,
  • 2-р байрт Ligmap баг “Phyto Dock” буюу байгалийн нэгдлүүдэд суурилсан эмийн судалгааны веб платформоороо,
  • 1-р байрт TEAM 0 баг “Memo” буюу гар бичмэл зурвасаар сэтгэл хөдлөлөө хуваалцах GenZ аппликэйшн төслөөрөө тус тус шалгарчээ.

Зохион байгуулагчид хамтран ажилласан Гүнд Инвестмент Холдинг, Монгол Улсын Үндэсний номын сан, ССАЖЗЯ, IT Park, ЦойлогсоZ залуусын коммьюнити болон бусад түнш байгууллагуудад талархал илэрхийлсэн юм. Хаалтын үйл ажиллагаа уран бүтээлчдийн тоглолт, оролцогчдын networking зэрэг сонирхолтой хэсгээр үргэлжилж, шинэ мэдлэг ур чадвар эзэмшсэн залуус баярт мөчөө хамтдаа хуваалцлаа. 

Sport day 105.jpg
Sport day 97.jpg
Sport day 95.jpg

Sport day 109.jpgSport day 98.jpg

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Posted
Posted
Team · Posted · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.