УБ 15°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Өвлийн Олимпын наадамд Монгол Улсын баг тамирчдын өмсөх хувцсыг танилцууллаа
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Өвлийн Олимпын наадамд Монгол Улсын баг тамирчдын өмсөх хувцсыг танилцууллаа

Өвлийн Олимпын наадамд Монгол Улсын баг тамирчдын өмсөх хувцсыг танилцууллаа

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.01.22 · 2 унших

Итали улсын Милан болон Кортина д'Ампеццо хотуудад зохион байгуулагдах өвлийн 25 дахь удаагийн Олимпын наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын ёслолын болон чөлөөт хувцсыг олон нийтэд танилцууллаа. Уг хувцсыг үндэсний үйлдвэрлэгч Гоёл Кашмер компани урласан бөгөөд загварын шийдэлдээ 13-15 дугаар зууны Их Монгол Улсын үеийн түүхэн өв соёл, нүүдэлчдийн ахуйн элементийг тусгажээ.

Ёслолын дээл нь салхи хүйтнээс хамгаалах мөөрөлжин зах, элэг тэвэрсэн битүү энгэр, хөдөлгөөнд саадгүй хормойн оноо зэрэг түүхэн уламжлалт шийдлийг хадгалсан байна. Гоёл Кашмерын зүгээс эдгээр загваруудыг дээд зэрэглэлийн монгол ноолуурыг торгоор эмжиж, эвэр угалз хээг хатган бүтээсэн нь ёслол хүндэтгэлийн шинж чанарыг илэрхийлжээ.

Мөн тамирчдын чөлөөт хувцасны загварт барууны соёлд түгээмэл ашиглагддаг уулын цанын ноосон цамцны хэв маягийг монгол гэр, ахуйн дүрслэлээр баяжуулан ноолууран сүлжмэл хэлбэрээр урласан байна. Энэхүү цуглуулга нь уламжлалт хувцсыг орчин үеийн загварт нийцүүлэхээс илүүтэйгээр, Монголын түүхэн өв соёлыг дэлхийн тавцанд дахин таниулж, нүүдэлчдийн язгуур ижилслийг сурталчлах зорилгыг агуулж байгаа ажээ.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.