Залуусын орон зай

“Ододтой бүжиглэе” шоуны шинэ улирал эхэллээ

Posted2025.03.072 минут унших
“Ододтой бүжиглэе” шоуны шинэ улирал эхэллээ - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Бүжгийн гайхамшигт элементүүд, уран нарийн эвсэл, тайзны нүд гялбам чимэглэл... Үзэгчдийн зүрх сэтгэлийг улирал бүрдээ догдлуулдаг "Ододтой бүжиглэе" шоуны шинэ улирал Ням гаргийн энэ үдэш албан ёсоор эхэлж байна! Цэнхэр дэлгэцийн өмнө халуун ам бүлээрээ тухлан суух мянга мянган үзэгчдийн хүлээлт биеллээ олох мөч ийнхүү ирлээ.

Бүжиг бол урлаг, техник, биеийн хүчний өндөр зохицол шаардсан спорт. Бүжигчид эрч хүч, уян хатан байдал, хөдөлгөөний төгс нарийвчлал, хөгжмийн мэдрэмжийг хослуулан, бүжиг бүрдээ түүх өгүүлж, сэтгэл хөдлөлийг илэрхийлж байдаг. Тиймээс зөвхөн биеийн хүчний дасгал болоод зогсохгүй оюун ухаан, мэдрэмж, сахилга бат, багийн ажиллагаа шаардана. Төгс гүйцэтгэл гаргахын тулд тамирчид өөрсдийн биеийн хэлэмж, хөгжим мэдрэхүй, уран чадвараа өдөр бүр хөгжүүлэх бөгөөд тийм ч учраас бүжигчид өдөр бүр өндөр бэлтгэлтэй байж, хатуу тэсвэр тэвчээрийг гаргадаг билээ.

"Ододтой бүжиглэе" шоу бүжгийн спортын энэ л гайхамшгийг тайзнаа дэлгэж, үзэгчдэд шинэ авьяасыг харуулдаг шүү дээ.

Бэлтгэлүүд хатуу, тэмцээн ширүүн 

"Ододтой бүжиглэе" шоуны оролцогчид бүжгийн тамирчидтай хослон өндөр түвшний бэлтгэл хийж, анх удаа бүжигчний хатуу дэглэмтэй нүүр тулах нь. 

“Ододтой бүжиглэе” шоуны шинэ улирал эхэллээ нийтлэлийн зураг
Энэ удаагийн шоунд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа, Залуу артист, дуучин Г.Ариунболд буюу Davaidasha, МУСТА, дуучин Б.Баярцэцэг зэрэг урлаг, спортын салбарын төлөөллүүд хүч үзэж байгаа бол, тэдний хосууд бүжгийн спортоор 12 дахь жилдээ хичээллэж байгаа мэргэжлийн бүжигчин, бүжгийн спортын ОУХМ, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медалийн эзэн, Монгол Улсын 11-н удаагийн аварга Э.Түвшинзаяа, МУСТА, 15-н жилийн туршид бүжигчний мэргэжлээр ажиллаж буй бүжгийн багш, бүжиг дэглээч Б.Халиун, Бүжгийн спортоор 27 дахь жилдээ хичээллэж байгаа АНУ-ын бүжгийн спортын мэргэжлийн багш, дасгалжуулагч, АНУ-ын Аварга шалгаруулах тэмцээний Дэд аварга, Las Vegas Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Дэд аварга, Хосын төрлийн Монгол Улсын 9-н удаагийн аварга Б.Содмягмар зэрэг дэлхийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан мэргэжлийн бүжигчид байх юм. Оролцогчид зөвхөн бэлтгэл дээрх, тайзан дээрх бэрх даалгавруудыг биелүүлж, өөрсдийгөө хөгжүүлэх бус хамтрагч мэргэжлийн бүжигчидтэйгээ нэг баг болж, хөгжих ёстой. 

Шүүгчдийн үнэлгээ хатуу, үзэгчдийн хүлээлт өндөр

Мэдээж хэрэг оролцогчид шүүгчдийн хатуу дүгнэлттэй нүүр тулж, үзэгчдийн өндөр хүлээлтэд нийцэхийн тулд бүжиг бүрээ төгс гүйцэтгэх ёстой. Энэ удаагийн шоунд “Поп дива”, “Ододтой бүжиглэе” шоуны хүндэт шүүгч С.Наран, Монголын Бүжгийн Спортын Холбооны шүүгч, Латин формейшн бүжгийн ДАШТ-ний 5, 6-р байрын шагналт “Moon Dance” хамтлагийн үүсгэн байгуулагч, удирдагч багш, дасгалжуулагч, бүжиг дэглээч, “Ододтой бүжиглэе” шоуны хүндэт шүүгч О.Саранхүү, СТА, жүжигчин, найруулагч, продюсер, “Ододтой бүжиглэе” шоуны хүндэт шүүгч Э.Ууганбаяр нар шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж, оролцогчдын техник, эвсэл, хэмнэл, тайзны илэрхийлэл зэрэг бүхий л тал дээр нарийн үнэлгээ өгөх юм. 

Ямар ч шоу нэвтрүүлгийг хөтлөгчгүйгээр төсөөлөх аргагүй. Бүжгийн талбай дээр гал гарсан өрсөлдөөн өрнөж, оролцогчид ур чадвараа сорин, шүүгчид хатуу үнэлгээ өгч байх бүхий л агшинг бидэнд хөтлөгч Б.Мандуул, Г.Хонгорзул нар дамжуулж, уур амьсгалыг улам илүү мэдрүүлэх нь.

Тайзан дээрх бүжиг бүр өөрийн гэсэн түүхтэй, оролцогч бүрийн аялал өөрийн гэсэн сорилттой. Хэн хөдөлмөр, авьяас чадвараар үзэгчдийн зүрхэнд хүрч, тэмцээний гол өрсөлдөгч болох бол?

"Ододтой бүжиглэе" шоуны шинэ улирлын бүжгийн хосууд:

Холбоотой нийтлэлүүд