УБ 6°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
GTA VI: 100 ам.долларын үнэтэй дискгүй шинэ хувилбараа танилцууллаа
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / GTA VI: 100 ам.долларын үнэтэй дискгүй шинэ хувилбараа танилцууллаа

GTA VI: 100 ам.долларын үнэтэй дискгүй шинэ хувилбараа танилцууллаа

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.06.25 · 2 унших

Rockstar Games компани энэ жил хамгийн өндөр хүлээлттэй байгаа видео тоглоомуудын нэг болох Grand Theft Auto VI-гийн үнэ болон онцлогийг өчигдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр албан ёсоор танилцуулсан билээ. Тус тоглоомын стандарт хувилбар нь 79.99 ам.доллар, Ultimate хувилбар нь 99.99 ам.доллароор худалдаалагдах аж. Ultimate хувилбар нь автомашин, зэвсэг, дүрийн хувцас, шинэ контент зэргийг нэмэлтээр багтаасан байна. 2013 онд GTA V гарахдаа стандарт хувилбар нь 59.99 ам.долларын үнэтэй байв. 

Өмнөх хувилбаруудтай харьцуулахад хамгийн өндөр өртгөөр бүтсэн GTA VI нь 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд PlayStation 5 болон Xbox Series X/S платформ дээр албан ёсоор худалдаанд гарах бөгөөд урьдчилсан захиалга зургаадугаар сарын 26-ны 00:00 цагаас эхлэх юм байна. Харин дижитал хувилбарын захиалагчид арваннэгдүгээр сарын 12-ноос тоглоомоо урьдчилан татаж суулгах боломжтой ажээ. 

Энэ жил GTA VI нь дижитал болон биет хэлбэрээр гарах хэдий ч Rockstar компанийн мэдээлснээр “биет хувилбар нь уламжлалт диск хэлбэрээр гарахгүй харин хайрцаг дотор тоглоомыг дижитал хэлбэрээр татаж авах код байршуулна” гэсэн юм. Тоглоомын үнийн хувьд олон нийт төдийлөн хүчтэй шүүмжлэл өрнүүлээгүй ч дискгүй хувилбар нь видео тоглоом цуглуулагчдын урмыг хугалаад буй. Гэсэн ч энэхүү шинэ хэлбэр нь тоглоомын хадгалалт болон үйлдвэрлэлийн зардлыг бууруулах мөн тоглоомыг хууль бусаар хуулбарлан тараах эрсдэлийг багасгах давуу талтай хэмээн үзэж байна.

Эх сурвалж: BBC

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.