УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Миллениал, Gen Z-ийн эхний үеийнхэн насан туршдаа дунджаас 10–15% бага орлоготой байх эрсдэлтэй
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Миллениал, Gen Z-ийн эхний үеийнхэн насан туршдаа дунджаас 10–15% бага орлоготой байх эрсдэлтэй

Миллениал, Gen Z-ийн эхний үеийнхэн насан туршдаа дунджаас 10–15% бага орлоготой байх эрсдэлтэй

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2025.12.09 · 2 унших

Эдийн засгийн уналтын үед ажиллаж эхэлсэн миллениал болон Z үеийн эхэн үеийнхэн насан туршдаа дунджаас 10-15 хувь бага орлоготой байх эрсдэлтэй гэнэ. Тухайлбал, миллениал үеийнхэн 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал, Z үеийнхэн COVID-19 цар тахлын эдийн засгийн саатлын үед ажлын зах зээлд орсон нь орлогын өсөлтийг олон жилээр хойшлуулжээ. Түүнчлэн “Scarring Effect” буюу эдийн засгийн уналтын үед ажиллаж эхэлсэн хүмүүс насан туршдаа дунджаас 10–15 хувь бага орлоготой байх магадлалтай гэж Fed буюу АНУ-ын Холбооны Нөөцийн Банк  дүгнэсэн байна. 

Хэрхэн энэ магадлалыг багасгах вэ? 

  1. Мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх. Өөрийн ур чадвар, сургалт, мэргэжлийн өсөлтөд хөрөнгө оруулж, тогтмол суралцвал карьерын хувьд өсөх боломжтой. 

  2. Олон янзын орлогын эх үүсвэртэй байх. Тогтмол цалин + гэрээт ажил + хөрөнгө оруулалт гэх мэтээр орлогоо солонгоруулаарай! Тэгж чадвал ажлаас гарах, салбарын уналтын үе зэрэгт бусад орлогын тусламжтайгаар тэсэж үлдэж чадна. 

  3. Танилын хүрээ, мэргэжлийн холбоо, карьер төлөвлөлт. Зөв менежмент, мэргэжлийн сүлжээ нь ажлын солилцоо, боломж олгох гүүр болдог. 

  4. Санхүүгийн төлөвлөлт. Хуримтлал, хөрөнгө оруулалт, зээлийн зохицуулалтаа сайн хийж хэвшээрэй! 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.