УБ 15°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Ээжийнхээ дуу хоолойг сонсох үед хүний стрессийн түвшин буурдаг байна
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Ээжийнхээ дуу хоолойг сонсох үед хүний стрессийн түвшин буурдаг байна

Ээжийнхээ дуу хоолойг сонсох үед хүний стрессийн түвшин буурдаг байна

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2025.12.05 · 2 унших

Өдөр тутмын амьдралын стресс, ажлын дарамт, сэтгэл гутрал зэрэг нөхцөлд ээжийнхээ дуу хоолойг сонсох нь хүний сэтгэл, бие махбодод эерэг нөлөө үзүүлдэг байна Тухайлбал, University of Wisconsin-Madison-ийн Хүүхдийн сэтгэл хөдлөлийн лабораторийн судалгаагаар ээжийнхээ дуу хоолойг утсаар эсвэл дэргэдээсээ сонсох нь стрессийн гормон болох кортизолын түвшнийг бууруулж, хайрын гормон буюу окситоциныг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Судалгаанд оролцогчид ээжийнхээ дуу хоолойг сонсох үед зүрхний цохилт болон сэтгэл санаа тогтворжиж, стресс мэдэгдэхүйц багассан байна. Харин зөвхөн мессеж бичиж харилцах үед ийм нөлөө үзүүлээгүй гэдгийг онцолжээ.

Иймд ажил, гэр бүл, суралцах зэрэг олон зүйлд дарамт шахалт ихтэй үед хэдхэн секунд ээжийнхээ дууг сонсох нь тайвшрал авчирч, сэтгэл зүйг тогтворжуулдаг энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Тиймээс өдөр тутамдаа гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байж, ээжийнхээ халуун дулаан үсгийг сонсож байгаарай.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.