УБ 15°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Хүмүүс ажлын байран дээр албан тушаалаас илүү амьдралын тэнцвэрт байдлаа чухалчилж байна
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Хүмүүс ажлын байран дээр албан тушаалаас илүү амьдралын тэнцвэрт байдлаа чухалчилж байна

Хүмүүс ажлын байран дээр албан тушаалаас илүү амьдралын тэнцвэрт байдлаа чухалчилж байна

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2025.12.01 · 2 унших

Хэдхэн жилийн дараа гэхэд хөдөрмөрийн зах зээл дээр гурван хүн тутмын хоёр нь Gen Z болон Миллениал үеийнхэн байх төлөвтэй байна. Тэгвэл тэдний ажлын орчныг тодорхойлох гол хүчин зүйлс нь зөвхөн өндөр албан тушаал, карьер төдий биш илүү хувь хүн талдаа өсөж хөгжих боломжтой, өөрт нь илүү утга учиртай санагдах, мөн тогтмол орлогын эх үүсвэрийг нь дэмжсэн ажлын байрыг эрэлхийлдэг болохыг Делойт Глобал 2025 онд хийсэн судалгаандаа онцолжээ.

Gen Z үеийн 70%, Миллениал үеийн 59% нь ур чадвараа хөгжүүлэхийн тулд долоо хоногт дор хаяж нэг удаа ажлын бус цагаар, ажил эхлэхээс өмнө болон дараа үргэлж суралцдаг хэмээн хариулсан байна. Тэгвэл 44 орны 23,482 хүн оролцсон энэхүү судалгааны үр дүнд оролцогчдын 6% нь л ажлын байран дахь гол зорилгоо удирдах албан тушаалд хүрэх гэж тодорхойлсон бол үлдсэн хувь нь ажлын байран дээр амьдралын ухаанд суралцах нь жинхэнэ утгаараа хөгжих боломж хэмээн хариулсан байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.