УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Хүний тархи дуусгасан ажлаасаа илүү дуусгаагүй үлдээсэн ажлаа илүү сайн санадаг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Хүний тархи дуусгасан ажлаасаа илүү дуусгаагүй үлдээсэн ажлаа илүү сайн санадаг

Хүний тархи дуусгасан ажлаасаа илүү дуусгаагүй үлдээсэн ажлаа илүү сайн санадаг

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.01.19 · 2 унших

Бид дуусгасан ажлаа хурдан мартдаг атлаа дуусгаагүй үлдээсэн зүйлээ хэдэн өдрийн турш бодсоор байдаг шүү дээ. Тэгвэл 1927 онд энэхүү үзэгдлийг ОХУ-ын сэтгэл судлаач Блюма Зейгарник "Zeigarnik Effect" хэмээн нэрлэжээ. Учир нь хүний тархи аливаа үйлдлийг дуусгах хүртэл түүнийг идэвхтэй төлөвт хадгалж, бидэнд байнга сануулсаар байдаг байна.

Энэхүү механизм нь биднийг ажлаа дуусгахад тусалдаг сайн талтай ч нөгөө талаараа стрессийн гол шалтгаан болдог байна Тархи дуусгаагүй ажлыг "шийдвэрлэгдээгүй асуудал" хэмээн хүлээн авдаг учраас амралтын цагаар ч гэсэн далд ухамсарт сануулга өгч, сэтгэл зүйн дарамт үүсгэдэг аж. Сонирхолтой нь бид ажлаа дуусгаж амжаагүй ч гэсэн хэрхэн дуусгах төлөвлөгөө гаргаж, тэмдэглэхэд тархи түүнийг "хяналтад орлоо" гэж үзээд тайвширдаг байна.

Хэрэв таны сэтгэл нэг л амарч өгөхгүй, ямар нэг зүйл санаанд чинь уяатай байвал энэ нь таны тархи дутуу үлдээсэн зүйлийг тань нэхэж буй хэрэг юм. Тиймээс ажлын өдрөө дуусгахдаа маргаашийн төлөвлөгөөгөө бичиж үлдээх нь тархиа “амралтын” горимд шилжүүлэх хамгийн энгийн арга юм шүү.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.