“HR Day 2025” 10 сарын 13: Хүний нөөц, технологи ба бүтээмжийг ярилцах өдөр


Ажилгүйдэл болон хүний нөөцийн дутагдал нь Монгол Улсын эдийн засаг, залуу хойч үеийг хамгийн ихээр түгшээж буй асуудлуудын нэг болжээ. Дэлхийн Банкны мэдээллээр Монголд 2024 онд 15–24 насныхны ажилгүйдлийн түвшин 13.8 % хүртэл өссөн байна. Ийм нөхцөлд хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүдийн үүрэг улам бүр чухал болжээ. Тэд зөвхөн ажилд авах үйл явцад бус, байгууллагын соёл, дасан зохицол, сургалт хөгжлийн бодлогыг тодорхойлж, залуусыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх гол гүүр болдог.
Энэхүү чиг хандлага, асуудлыг хэлэлцэх “HR DAY 2025: Монголын хүний нөөцийн салбарын үндэсний зөвлөгөөн”-ийг энэ жил “Symbiosis of Human and AI” буюу “Хүн ба хиймэл оюуны харилцан хамаарал” сэдвийн дор Монголын хүний хөгжлийн консорциум, Zangia.mn болон ЦойлогсоZ залуусын нэгдэлтэй хамтран аравдугаар сарын 13-нд M Bank Arena-д зохион байгуулах гэж байна. Иймээс жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус арга хэмжээгээр энэ жил хиймэл оюун ба хүний чадамжийн уялдаа, технологи болон бүтээмж, хөдөлмөрийн ирээдүй, чадварын хувьсал зэрэг сэдвийг хэлэлцэхээрээ онцлогтой.
“HR DAY 2025” арга хэмжээ нь илтгэл, хэлэлцүүлгээр хязгаарлагдахгүй. Энэ нь Монголын хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүд, байгууллагын удирдлагууд, олон улсын экспертүүдийн нэгдэж баярлах, туршлагаа хуваалцах, шинэ санаагаа солилцох томоохон баяр, танилцах орон зай юм. Мөн хүнтэй ажилладаг хэн ч оролцож болох бөгөөд зөвхөн хүний нөөцийн мэргэжилтнүүд биш, багийн менежер, сургалтын ажилтан, карьертай холбоотой мэргэжилтнүүд, оюутан, шинэхэн төгсөгчид хүртэл оролцож, карьерын зөвлөгөө авах, ажил олгогчтой танилцах боломжтой.
Тэгэхээр оюутан залууст зориулсан тусгай хөтөлбөрөөр дамжуулан ирээдүйн шилдэг хүний нөөцийн мэргэжилтнүүд, ажиллах хүчтэйгээ холбогдох шинэ гарц нээгдэх юм. Тиймдээ ч оюутнуудад зориулсан тасалбар 85% хөнгөлөлттэй худалдаалагдаж байна. Үүнээс гадна орон нутгийн оролцогчдод 30%, 5 хүний багц тасалбарт 5%, 10 хүний багцад 10% хөнгөлөлт тус тус олгох аж. Үүгээр зогсохгүй арга хэмжээний төгсгөлд DJ сет, амьд хөгжмийн тоглолт зохион байгуулагдаж, оролцогчид хоорондоо илүү дотно танилцаж, ирээдүйн ажлын хамтрагч, шинэ боломжуудыг олох үүд хаалга нээгдэх юм.
Карьер бол аз биш, харин зөв цагт, зөв газарт, зөв хүнтэй уулзах боломж билээ. Тиймээс оролцохыг хүсвэл тасалбараа hrday.mn вебсайтаар аваарай! Харин хөтөлбөр болон арга хэмжээний бусад дэлгэрэнгүй мэдээллийг HR DAY 2025 фэйсбүүк эвентээс авах боломжтой.