УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Хүн бүр л ямар нэгэн бэрхшээлийг давж туулсан, тэр бол хамгийн том нэр төр
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Хүн бүр л ямар нэгэн бэрхшээлийг давж туулсан, тэр бол хамгийн том нэр төр

Хүн бүр л ямар нэгэн бэрхшээлийг давж туулсан, тэр бол хамгийн том нэр төр

TsoilogsoZ
TsoilogsoZ
Team · TsoilogsoZ
2024.01.11 · 5 унших

Анх туслах үсчин байхдаа хүүхдийн үс үнэгүй засдаг байлаа. 

Тэр үед нэг хүүхдийн үсийг засаж байгаад алдаа гаргаж чихийг нь хэсэг газар шалбалж байсан юм. Улмаар хүүгийн аавд загнуулж зогсохдоо их шантарч билээ. Гэхдээ надад үргэлжлүүлээд хийхээс өөр сонголт байгаагүй. Ер нь сонголтгүй байна гэдэг нэг талаараа хүнийг илүү тууштай, илүү хөдөлмөрч болгодог юм шиг. Улмаар хоёр жилийн дараа нэг залуу үс засуулахаар орж ирэхдээ "Та намайг танихгүй байна уу?" гэж байсан. Нөгөө аав байсан юм. Тэрнийхээ дараа хүүтэйгээ хоёулаа ирж үсээ засуулдаг болсон.

Өдгөө нэр төр гэдэг нь тухайн хүний нийгэмд эзэлж буй байр сууриас хамаараад ялгаатай ойлголт болж байгаа ч угтаа бол хүн бүр л ямар нэг бэрхшээлийг даван туулсан нэр төртэй шүү дээ.

Намайг Ганзориг гэдэг. Би төрөлхийн зүрхний гажигтай төрсөн, тухайн үед намайг 17-18 жил амьдрах боломжтой гэж оношилдог байсан. Нэг ой гарантай байхдаа зүрхний титэм судас залгах хагалгаанд орсон. Мэс ажилбар амжилттай болсон ч олон хүмүүсийн дунд эсвэл хэт чимээтэй орчинд байж чаддаггүй. Ийм орчинд маш хурдан ядарч, амьсгаа боогдож, бүр ухаан алдах ч үе байдаг. Энэ нь суралцах үйл явцад саад болж, бичиг үсэг бүрэн тайлагдаж чадаагүй. 14 настай байхдаа олон улсын зүрх засал гэдэг ажилбар байдгийг анх олж мэдсэн. Улмаар 3 жил хүлээн 17 насандаа АНУ-ын Сан-Антонио хотод энэ мэс засалд орж байсан юм. Өдгөө би 33 настай, үсчний мэргэжлээрээ ажиллаад явж байна.

_TJR4840.jpg

Амьдрахын тулд мэргэжил эзэмшиж, хөдөлмөрлөх ёстой байсан учраас энэ ажлыг хийж эхэлсэн. 

Ингэх явцад дээд дурдсан шиг бусадтай үүсэж буй жижигхэн мөртлөө утга учиртай харилцаанууд надад ихээхэн урам зоригийг өгдөг, энэ нь ч мэргэжилдээ улам дурлах шалтгааны нэг. Зүрхний өвчнөөсөө үүдээд бага байхаасаа л өдөр өдрийн зорилгоос өөр алсын зүйл төлөвлөдөггүй байлаа. Сүүлийн хагалгааны дараас амьдрал минь эрс өөрчлөгдөж, хүсэл тэмүүлэл гэгч зүйлтэй болсон юм. Энэ бүхнийг давж туулаад эргээд харахад гэр бүл, үр хүүхэдтэй болно гэдэг л хамгийн гайхалтай нэр төр гэж санагдаж байна.

Уг ярилцлага нь"Global Dignity Day" буюу "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийн хүрээнд хийгдсэн бөгөөд уг санаачлагын гол зорилго нь хүн бүрийн төрөлхөөс заяагдсан нэр төртэй амьдрах эрхийг дэлхий даяар хэрэгжүүлэн, нэр төртэй амьдралд хөтлөхөд оршино.

Ярилцлагыг бэлтгэсэн: Б.Урнаа

Гэрэл зургийг: Э.Тайчар

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
TsoilogsoZ
TsoilogsoZ
Team · TsoilogsoZ · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.