УБ 21°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Оюутнуудад зориулсан хамгийн боломжийн нөхцөлтэй зээл
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Оюутнуудад зориулсан хамгийн боломжийн нөхцөлтэй зээл

Оюутнуудад зориулсан хамгийн боломжийн нөхцөлтэй зээл

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.01.29 · 2 унших

Их, дээд сургуульд элсэн орж буй залуу хүн бүрийн ард ирээдүйн хүсэл мөрөөдөл, амжилтын төлөвлөгөө бий. Гэвч бодит байдал дээр сургалтын төлбөр болон амьжиргааны зардал нь энэхүү зорилгодоо хүрэхэд хамгийн том сорилт болсоор байна. Дэлхийн Банк болон ЮНЕСКО-ийн хамтарсан тайланд дурдсанаар, бага болон дунд орлоготой орнуудын оюутнуудын 25-30% нь санхүүгийн тогтвортой дэмжлэг авч чадаагүйн улмаас эхний хоёр жилдээ сургуулиа бүрмөсөн орхидог байна. 

Тэгвэл энэ эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ? Судалгааны үр дүнгээс харахад бага хүүтэй зээл, тэтгэлэг гэх мэт санхүүгийн ухаалаг зохицуулалт ашиглаж буй оюутнуудын сургуулиа амжилттай төгсөх магадлал 1.5 дахин өндөр байдаг аж. Өөрөөр хэлбэл, санхүүгийн ачааллыг оновчтой хуваарилж чадсанаар оюутан залуус зөвхөн сурлагадаа төвлөрч, хүсэл мөрөөдлөө бодит ажил хэрэг болгох боломж бүрддэг байна.

“Чамайг дэмжье” хөтөлбөр: Боловсролдоо оруулж буй ухаалаг хөрөнгө оруулалт

Монгол оюутнуудын хувьд ч сургалтын төлбөрийн ачааллаас болж мэргэжлийн ур чадвартаа зарцуулах цаг хомсдох асуудал түгээмэл байдаг. Үүнийг шийдвэрлэхэд туслах, санхүүгийн ухаалаг зохицуулалт хийх боломжийг “Numur” ББСБ-аас хэрэгжүүлж буй “Чамайг дэмжье” хөтөлбөр санал болгож байна.

Энэхүү хөтөлбөр нь сургалтын төлбөрийн ачааллыг олон сард хуваан уян хатан байдлаар шийдвэрлэхэд туслах бөгөөд таныг сурлагадаа зарцуулах алтан цагаа хадгалж үлдэхэд дэмжлэг болох юм.

Сургалтын төлбөрийн зээлийн нөхцөл ба давуу тал:

Шинэ хичээлийн улирал эхэлж буй энэ үед оюутан залуус зөвхөн сурлагадаа төвлөрөх боломжийг олгох үүднээс дараах таатай нөхцөлийг бүрдүүлжээ.

  • Хүү: 2.1- 1.8%
  • Шимтгэл: 0₮
  • Зээлийн дээд хэмжээ: 6,000,000₮ хүртэл
  • Хугацаа: 12 сар хүртэлх уян хатан нөхцөл
  • Цаг хугацаагаа хэмнэх боломж: Оюутан та заавал салбарт очих шаардлагагүйгээр oyutan.numur.mn веб сайтаар зочлон зээлээ онлайнаар судлуулж, гэрээгээ салбарт хандан байгуулах боломжтой.

Энэхүү хөтөлбөр нь сургалтын төлбөрийн ачааллыг олон сард хуваан уян хатан байдлаар шийдвэрлэхэд туслах бөгөөд таныг сурлагадаа зарцуулах алтан цагаа хадгалж үлдэхэд дэмжлэг болох юм.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.