УБ 15°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
The MongolZ баг “ESL Pro League Season 23” тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр 23:30 цагаас хийнэ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / The MongolZ баг “ESL Pro League Season 23” тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр 23:30 цагаас хийнэ

The MongolZ баг “ESL Pro League Season 23” тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр 23:30 цагаас хийнэ

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.03.06 · 2 унших · — үзсэн

Дэлхийн CS2-ын шилдэг багуудын өрсөлдөөний талбар болсон "ESL Pro League" тэмцээн энэ онд 23 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тус тэмцээн 2026 оны 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 15-ны хооронд үргэлжилж байгаа бөгөөд нэгдүгээр шатны тоглолтууд өнгөрсөн шөнө өндөрлөж, дараагийн шатанд өрсөлдөх 16 баг тодорлоо. 

"The MongolZ" багийн хувьд чансааны оноогоороо хоёрдугаар шатанд уригдан оролцож байгаа бөгөөд хоёрдугаар шатны эхний тоглолтоо Бразилын "paiN Gaming" багийн эсрэг өнөөдөр буюу 3 дугаар сарын 6-ны 23:30 цагаас эхлүүлнэ. Хоёр баг олон улсын тавцанд цөөнгүй удаа учраа таарч байсан туршлагатай өрсөлдөгчид юм. Хамгийн сүүлд өнгөрсөн сард болсон "PGL Cluj-Napoca 2026" тэмцээний хэсгийн шатанд тоглоход манай баг өрсөлдөгчөө 2:1 харьцаагаар буулган авч байсан билээ.

"ESL Pro League Season 23" тэмцээн нь үндсэн гурван шаттай бөгөөд хоёрдугаар шатанд шалгарсан 16 баг тойргийн журмаар өрсөлдөнө. Энэхүү шатнаас 3 хожил авсан шилдэг найман баг хасагдах шатанд шалгарах юм. Тэмцээний нийт шагналын сангийн хувьд түрүүлсэн баг 250,000 ам.доллар, дэд байр 155,000 ам.доллар, гуравдугаар байр 110,000 ам.долларын шагнал хүртэхээр төлөвлөгджээ.

Эх сурвалж: hltv.org

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.