УБ 8°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
"Beyond the Spider-Verse"-ийг Майлс Моралесийн түүхийн "эцсийн бүлэг" хэмээн албан ёсоор зарлажээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / "Beyond the Spider-Verse"-ийг Майлс Моралесийн түүхийн "эцсийн бүлэг" хэмээн албан ёсоор зарлажээ

"Beyond the Spider-Verse"-ийг Майлс Моралесийн түүхийн "эцсийн бүлэг" хэмээн албан ёсоор зарлажээ

Posted
Posted
Team · Posted
2026.05.02 · 2 унших

“Хүн аалз” киноны түүх 1970-аад оны Николас Хаммондын цувралаас эхлэлтэй. Үүнээс хойш Питер Паркерын дүрийг Тоби Магуайр, Эндрю Гарфилд, Том Холланд нар амилуулж, уг цуврал олон шатны хувьсал өөрчлөлтийг туулсаар иржээ. Тэгвэл эдгээрээс онцгойрч, Майлз Моралесын түүхийг өгүүлдэг "Spider-Verse" анимейшний трилоги буюу гурвалсан зохиол болох "Beyond the Spider-Verse" 2027 оны зургаадугаар сарын 18-нд сүүлийн бүлгээ цацахаа зарласан бөгөөд энэхүү цувралаар Майлсын түүх төгсөж байгааг тус бүтээлийн зохиолч Фил Лорд, Крис Миллер нар CinemaCon арга хэмжээний үеэр мэдэгджээ. 

Хэдийгээр Майлз Моралесын түүх өндөрлөж байгаа ч Sony Pictures "Beyond the Spider-Verse"-ийн дараа үзэгчдэдээ хүргэхээр гурван шинэ төслөө эхлүүлээд байгаа аж. Тодруулбал: 

  1. "Across the Spider-Verse"-ийн хамгийн загварлаг дүр болох Хоби Брауны бие даасан  кино “Spider-Punk” нэртэйгээр хийгдэж байгаа аж. Тус дүрд дуу оруулсан Оскарын шагналт жүжигчин Даниэль Калууя гол дүрд тоглохоос гадна киноны зохиол дээр биечлэн ажиллаж байгаагаараа онцлог юм. 
  2. Эмэгтэй баатруудын нэгдэл буюу Гвен Стейси, Жессика Дрю болон Силк (Silk) нар гол дүрд нь тоглох “Spider-Woman” нэртэй бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийгдэж байгаа гэжээ. 
  3. "Final Destination: Bloodlines"-ийн найруулагчид Том Хардигийн оролцоотойгоор насанд хүрэгчдэд зориулсан (R-rated) анимэйшн киног бүтээхээр ажиллаж байна. 
  4. Мөн 2026 онд Доктор Октопусын ухамсар сургуулийн сурагч охины биед шилжсэн тухай өгүүлдэг "Octo-Girl" манга цувралын дөрөвдүгээр боть "Superior" нэрээр хэвлэгдэхээр төлөвлөгджээ. 

Эх сурвалж: MCU News 

 

Сэтгүүлч: А.Дүүрэнбилэг

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Posted
Posted
Team · Posted · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.