BTS хамтлагийн “Arirang” Хойд Америк, Европын орнуудад тоглогдох аялан тоглолтын тасалбар нэгдүгээр сарын 24-ний өдөр зарагдаж эхэлмэгцээ нэг цагийн дотор дууссан байна.
Энэхүү аялан тоглолт нь BTS-ийн хувьд түүхэн амжилт болж байгаа юм. Учир нь АНУ-ын алдартай Sun Bowl Stadium, Stanford Stadium, Gillette Stadium, M&T Bank Stadium, AT&T Stadium зэрэг томоохон цэнгэлдэх хүрээлэнд бие даасан тоглолтоо хийж буй анхны Ази уран бүтээлчид болж байгаа аж. Тэгвэл олон нийт аялан тоглолтын тасалбар богино хугацаанд зарагдаж дууссан шалтгааныг дараах байдлаар тайлбарлаж байна.
1. Дэлхийн хэмжээний фен клуб
BTS бол дэлхийн хамгийн олон фентэй хамтлагуудын нэг бөгөөд тэднийг ARMY гэж нэрлэдэг. ARMY нар тоглолтын тов зарлагдахтай зэрэгцэн урьдчилсан захиалга өгөхөөр хэдэн сарын өмнөөс бэлдэж эхэлдэг бөгөөд онлайн тасалбар борлуулах сайтуудыг тогтмол шалгаж байдаг аж.
2. Том цэнгэлдэх хүрээлэн
BTS хамтлагийн тоглолт дэлхийн хамгийн алдартай томоохон цэнгэлдэх хүрээлэнд болдог учир хүмүүс тоглолт үзэнгээ тус цэнгэлдэх хүрээлэнд орж үзэхийн хүсдэг аж. Ихэнх тохиолдолд жуулчид аяллын нэг хэсэг болгож дэлхийн томоохон цэнгэлдэх хүрээлэнд алдартай хамтлаг, дуучдын тоглолтыг үзэж сонирхохоор, фен нь биш байсан ч тасалбарыг нь авдаг байна.
3. Шинэ цомгийн дуунууд
BTS хамтлаг “Arirang” тав дахь бүрэн хэмжээний цомгоо гуравдугаар сарын 20-ны 13:00 цагт албан ёсоор цацах юм. Шинэ цомог нь нийт 14 дуунаас бүрдэх бөгөөд шинэ цомог цацагдахтай зэрэгцэн аялан тоглолт эхэлж байгаа нь фенүүдийн хувьд дуртай хамтлагийнхаа шинэ дуунуудыг амьдаар сонсох алтан боломж хэмээн үзэж байгаа аж.
4. Дахин борлуулалт
Тасалбар дууссаны дараа үндсэн үнээс хэд дахин үнэтэй зарж ашиг олох зорилготой хүмүүс эхний борлуулалтаар тасалбарын тал хувийг худалдаж авдаг байна. Тасалбар борлуулагдаж эхлэхтэй зэрэгцэн маш олон хүн интернэтэд зэрэг хандах үед сайт гацаж, тасалбаргүй хоцрох үе бий. Энэ нь фенүүдийн хувьд ихээхэн хүнд тусдаг учир үнэтэй байсан ч хамаагүй худалдаж авахаас татгалздаггүй аж.
Эх сурвалж: MK newspaper


Сэтгэгдэл