УБ 7°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Монгол Улс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 85 дугаарт жагслаа
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Монгол Улс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 85 дугаарт жагслаа

Монгол Улс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 85 дугаарт жагслаа

Posted
Posted
Team · Posted
2026.04.30 · 2 унших

Reporters Without Borders (RSF) олон улсын байгууллагаас гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2026 оны индексэд Монгол Улс 180 орноос 85 дугаар байранд жагслаа. Өнгөрсөн жил буюу 2025 онд 180 орноос 102-т жагсаж байсан бол энэ жил 55.79 оноо авч өмнөх оноос 17 байраар ахисан байна. Энэхүү индекс нь улс бүрийн хэвлэлийн эрх чөлөөг 0-100 хүртэл оноогоор үнэлдэг үзүүлэлт юм.

Манай улс өмнөх жилүүдтэй харьцуулахад ахисан үзүүлэлттэй байгаа ч RSF-ийн ангиллаар “дунд түвшний буюу асуудалтай” бүсэд багтсан хэвээр байна. Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү 17 байрын өсөлт нь дотоод дахь эрс шинэчлэл гэхээсээ илүүтэй дэлхий нийтийн хэвлэлийн эрх чөлөөний ерөнхий уналттай холбоотой байх магадлалтай ажээ. Учир нь олон улсын дундаж оноо ойрын 25 жилийн хугацаанд байгаагүйгээр доод түвшинд хүрч, талаас илүү хувь нь “хүнд” эсвэл “маш ноцтой” ангилалд багтсан байна. Тодруулбал, хэвлэлийн эрх чөлөөг үнэлдэг таван үзүүлэлт болох эдийн засаг, хууль эрх зүй, аюулгүй байдал, улс төр, нийгмийн орчин гэсэн ангиллаас хууль эрх зүйн үзүүлэлт энэ жил хамгийн уналттай байгаа аж. 

Тус тайланд Монголын өнөөгийн нөхцөл байдалд “хэвлэл мэдээллийн эдийн засгаас хараат байдал нэмэгдэж, улс төрийн нөлөөлөл болон өмчлөлийн төвлөрөл нь редакцын хараат бус байдалд нөлөөлөх эрсдэлтэй хэвээр байгаа бөгөөд сэтгүүлчдийн аюулгүй байдал, дарамт шахалт, нөлөөллийн хэлбэрээр хязгаарлагдах хандлага ажиглагдсан” хэмээн дурджээ. Мөн Монгол Улсын хувьд хамгийн том сорилт нь Хууль, эрх зүйн орчин ба эдийн засгийн тогтвортой байдал бөгөөд эдгээр нь хэвлэлийн хараат бус байдлыг сулруулах гол хүчин зүйл болж байгааг онцолжээ. 

Эх сурвалж: Reporters Without Borders

 

Сэтгүүлч А.Дүүрэнбилэг

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Posted
Posted
Team · Posted · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.